Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

ДАРХАН ХОТЫН ТӨРСӨН ӨДРӨӨР 8 ХҮҮХЭД МЭНДЭЛЖЭЭ

2017-10-18

Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт Дархан хотын баярын өдөр буюу 10 дугаар сарын 17-ны өдөр 8 хүүхэд мэндэлсэн бөгөөд эх, үрсийн бие эрүүл саруул, сайн байна. Дархан хотын өдрөөр төрсөн хүүхдүүдэд аймгийн удирдлагууд хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Энэ дагуу шинээр мэндэлсэн 3 хүү, 5 охины ээжүүдэд Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Н.Цасчихэр, ЭМГ-ын дарга Б.Батцэнгэл хүндэтгэл үзүүллээ. Энэ үеэр аймгийн Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Н.Цасчихэр өдөр шөнөгүй ард түмнийхээ эрүүл энхийн төлөө ажиллаж байдаг эмч мэргэжилтнүүдээрээ бахархаж явдгаа илэрхийлээд эх, хүүхэд бүр эсэн мэнд амаржиж, Монголын үрс маш олон болтугай хэмээн ерөөсөн юм. Мөн аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан Шилэн эмнэлэг төслийн хүрээнд Төрөх тасагт хэвтэж байгаа ээжүүд хүлээлгийн өрөөнд хүлээж байгаа гэр бүлийн хүмүүстэйгээ интернетээр дүрсээ харж ярих боломжтой болжээ. Ингэснээр өвчтөнд ямар эмчилгээ хийгдэж байгааг гэр бүлийн хүмүүс шууд харах боломжтой юм. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%