Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсэж хөгжсөний 25 жилийн ойн мэнд хүргэе

2017-10-17

Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага болох иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд иргэд олон түмнийхээ итгэлийг даан сонгогдон ажиллаж байсан үе үеийн ИТХ-ын Төлөөлөгчид, ИТХ-ын дарга, хурлын үйл ажиллагааг тогтмол хангаж зохион байгуулж ирсэн Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, Тэргүүлэгчдийн ажлын албаны ажилтнуудад Монгол Улсад Нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсэж хөгжсөний 25 жилийн ойн баярын мэндийг хүргэе.

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ажлын албанаас Нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсэж хөгжсөний 25 жилийн ойн хүрээнд сумдын иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Улаан загалмайн хороодыг чадавхижуулах сургалт, нэгдсэн арга хэмжээг 2017 оны 10 дугаар сарын 20-23-нд Манлай, Ханбогд суманд зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Уг нэгдсэн арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга, Тэргүүлэгчдийн ажлын алба, Улаан загалмайн хороо, сумын ИТХ-ын дарга, Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, ажилтнууд оролцолж Манлай сумын ИТХ-ын үйл ажиллагаа болон тус сумын улаан загалмайн анхан шатны хорооны үйл ажиллагаатай танилцаж, харилцан туршлага солилцох ба уг үйл ажиллагааны хүрээнд гар бөмбөг, теннис, олс таталт зэрэг спортын тэмцээн мөн Манлай, Ханбогд сумын байгалийн үзэсгэлэнт газрууд, уул уурхайн “Оюу толгой” ХХК, “Энержи ресурс” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцах юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%