Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

“ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВ”-ИЙН ШИНЭ БАЙРНЫ НЭЭЛТ БОЛОВ

2017-10-17

Дархан хот үүсэн байгуулагдсаны 56 жилийн баярын ойг тохиолдуулан ‘’Төрийн үйлчилгээний нэгдсэн төв’’-ийн шинэ байрны нээлт өнөөдөр /2017.10.17/ боллоо.

     Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга С.Насанбат, ИТХТ-ийн нарийн бичгийн дарга Р.Тунгалаг-Эрдэнэ тэргүүтэй албаны төлөөллүүд болон Улсын бүртгэлийн хэлтсийн албан хаагчид, иргэд оролцсон юм. 

  Нээлтийн үйл ажиллагаанд баяр хүргэж, аймгийн Засаг дарга С.Насанбат, аймгийн ИТХ-ын Төлөөлөгч Т.Тулгаа нар баяр хүргэж үг хэлсэн юм. Төрийн байгууллагуудын “Нүүр царай” болсон  ‘’Төрийн үйлчилгээний нэгдсэн төв’’нь 2009 онд Монгол Улсын Засгийн газрын “Нэг цонхны үйлчилгээ байгуулах дунд хугацааны хөтөлбөр"-ийн дагуу Швейцарын хөгжлийн агентлагын “Нэг цонхны үйлчилгээ”, “Тогтвортой амьжиргаа II” төслийн болон орон нутгийн төсвийн санхүүжилтээр байгуулагдсан.

            Иргэдэд төрийн үйлчилгээг нэг дороос, хурдан шуурхай хүргэх зорилгоор Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс,  Иргэний бүртгэл, мэдээлэл, Эд хөрөнгийн эрхийн бүртгэл, Хуулийн этгээдийн бүртгэл,  Нотариат, Өр барагдуулах алба, Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, ХААН банк зэрэг 7 байгууллагын 17 албан хаагч иргэдэд төрийн үйлчилгээг нэг дор төвлөрүүлэн хүргэж байна.

            Уг  төв нь өдөрт дунжаар 400-500 хүнд төрийн үйлчилдэг бөгөөд 2017 оны эхний 9 сарын байдлаар 96787 иргэнд үйлчилжээ.  

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%