Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

БАЯРЫН ЖАГСААЛД НАЙМАН МЯНГА ГАРУЙ ХҮН ОРОЛЦОЖ НОМЫН БААТРУУДЫГ АМИЛУУЛАВ

2017-10-17

      Дархан хот байгуулагдсаны түүхт 56 жилийн ой, Дархан, Улан-Үдэ хотуудын Найрамдалт харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд “Номын чуулган” сэдвийн дор зохион байгуулагдсан баярын жагсаал өнөөдөр /2017.10.17/ ны 11.00 цагт НАЙРАМДАЛ талбайн өмнө ёслол төгөлдөр боллоо.

        Номын чуулганы эхэнд Дархан хотын үе үеийн түүхийг бичилцсэн сайчууд, алдартнуудыг хүлээн авч, хүндэтгэл үзүүлсэн юм.

        Ерөнхий боловсролын 15 сургууль, Сургуулийн өмнөх боловсролын 23 байгууллага, БСУГ, Төв номын сан, Хүүхдийн номын ордон, Музей, Залуучууд театр зэрэг соёлын байгууллагуудаас гадна Мотоциклын холбоо, Дархан сумын ЗДТГ зэрэг байгууллагын нийт 8 мянга гаруй хүн жагсаалд оролцов.

         Жагсаалын эхэнд Дархан хотын болон ОХУ-ын Улан-Үдэ хотын туг мөн Дархан хотыг бүтээн босголцсон ах дүү 6 хотын туг, далбааг хүндэтгэлтэйгээр залан орж ирсэн нь энэ удаагийн жагсаалын нэг онцлог аж. Үлгэрийн баатрууд, номын баатрууд амилсан баярын жагсаал сүр жавхлантай болж өндөрлөлөө.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%