Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

ХӨВСГӨЛД 4000 ШАХАМ МОД, БУТ, СӨӨГ ТАРЬЖЭЭ

2017-10-16

Хөвсгөл аймгийн хэмжээнд бүх нийтээр мод тарих өдөр иргэд аж ахуйн нэгж байгууллагууд идэвхитэй оролцож нийт 3946 мод, бут, сөөг тарьжээ. Тус арга хэмжээнд 116 аж ахуйн нэгж байгууллага, 1484 иргэд оролцож 2,2 га газар шинээр бичил цэцэрлэг хүрээлэн байгуулжээ. Аймгийн хэмжээнд Түнэл, Тариалан сумууд хамгийн их мод бутыг тарьж идэвхтэй оролцжээ.
Мөрөн сумын Хот тохижилт үйлчилгээний төвийн хамт олон таван машин хар шороо, хоёр машин бууцыг нийтийн эзэмшлийн талбайд буулган мод тарихад шаардлагатай усаар ханган ажилласны үр дүнд нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийн талбайд 25 аж ахуйн нэгж  220 модыг хамтран тарилаа. Бүх нийтээр мод тарих өдөр Хотгойдын баатар Чингүнжавын талбайд ойн мэргэжлийн 16 байгууллага 4 сум мод үржүүлгийн газар хамтарсан үзэсгэлэн худалдаа зохион байгуулж иргэдэд 10 гаруй нэр төрлийн мод бутыг худалдаалжээ.
Энэ үеэр чацаргана, үхрийн нүд зэрэг жимсний мод бут хамгийн их гүйлгээтэй байсан байна. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 7071
5525 / 78%
953 / 13%
282 / 4%
311 / 4%