Архидан согтуурахтай тэмцэх чиглэлийн төслийн уралдаанд манай аймгаас 2 ТББ шалгарчээ
Архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр төрийн бус байгууллагуудын дунд төсөл сонгон шалгаруулсан уралдааны дүн гарчээ. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 5-р зүйлийн 5.1.4 дэх хэсэг, 19-р зүйлийн 19.3.1 дэх хэсгийг тус тус үндэслэн Архидан согтуурахтай тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх төрийн бус байгууллагуудын дунд зохион байгуулсан төслийн уралдаанд дараах байгууллагууд шалгарлаа. Үүнд:- Бадрангуй урлаг ТББ
- Энгүйнаран ТББ
- Сэтгүүлч нийгмийн элч ТББ
- Сэтгүүлч хөтөч ТББ
- Сүүнтахилт ТББ
- Нийгмийн харилцаа судлал ТББ
- Сайны төлөөх өөрчлөлт ТББ
- Баялаг бүтээгч Монгол хүн ТББ
- Бие даасан хөгжил ТББ
- Олон нийтийн иргэний зөвлөл ТББ зэрэг байгууллагууд шалгарчээ. Уралдаанд нийт 58 байгууллага оролцож төслөө ирүүлсэнээс Хөвсгөл аймгаас Сүүн тахилт ТББ, Энгүйнаран ТББ-ууд шалгарсан байна. Амжилттай оролцож шалгарсан дээрх 2 ТББ-ын хамт олонд баяр хүргэж цаашдын ажилд нь амжилт хүсье.
ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?
санал өгсөн: 7071