Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

“ШИНЭ ГУДАМЖ” ТӨСЛИЙН АЙЛУУДТАЙ ХАМТРАН МОД ТАРИХ, ЯВГАН ХҮНИЙ ЗАМ БАЙГУУЛАХ АЖИЛД ОРОЛЦЛОО

2017-10-16

“Иргэдийн оролцоо хөгжлийн түлхүүр” ТББ-аас санаачлан Дархан сумын 15 дугаар багийн иргэдийн дэмжлэгтэйгээр “Шинэ гудамж” төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Гэр хорооллын нөхцөлийг сайжруулах зорилгоор тус гудамжны иргэд нэгдэж зам, гэрэлтүүлэг,ногоон байгууламж,сүүдрэвч зэрэг бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлж байна. Бүх нийтээр мод тарих үндэсний өдрийн хүрээнд “Дархан Эмпати” сургуулийн сурагчид шинэ гудамж төслийн иргэдэд туслаж 50 ширхэг гоёлын агч модыг тарив.Намрын налгар өдөр явган хүний замаа цутгаж, шинэ гудамж төслийн айл өрхүүд цаг хугацаатай уралдан ажиллаж байлаа. Аймаг орон нутгийн зүгээс ч иргэдийн үүсгэл , санаачлагыг дэмжин ажилласан явдалд иргэд талархалтай хандаж байсан юм. Шинэ гудамж төслийг хэрэгжүүлэхэд нэг айл өрх 100-150 мянган төгрөг гаргана. Нэг гудамжид 15-20 өрх байдаг. Өрх айлуудаас ингэж тодорхой хэмжээний мөнгө татах нь хөрөнгө мөнгө зарцуулж тохижуулсан гудамжныхаа бүтээн байгуулалт, ашиглалт хамгаалалтад иргэдийн өөрсдийнх нь оролцоо илүү нэмэгдэх эерэг талтай. Амралтын өдрөөр 2017.10.15 ны өдөр аймгийн Засаг дарга С.Насанбат болон Дархан сумын ИТХ-ын Ж.Балжинням сумын ИТХ-ын ажлын албаныхан мод тарих үйлсэд нэгдсэн юм. Аймаг, сумын удирдлагууд тарисан модон дээрээ Хамгийн сайхан хот, Эрүүл хотын төлөө, Эрүүл амьдралын төлөө зэрэг дурсгалын үг бичив. Модыг нэгдсэн бүртгэлд хамруулах ажлыг шинэ гудамжны айл өрхүүд зохион байгуулна гэв. Түүнчлэн гоёлын агч модны усалгааг айлууд хариуцах юм байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%