Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Ховд аймгийн Чандмань сумын малчид 3 аймгийн 11 суманд отроор өвөлжинө

2017-10-14

Ховд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Тогтвортой амьжиргаа-3 төслийн менежер Ж.Батсайхан нар энэ сарын 12 ны өдөр Чандмань суманд ажиллан, сум орон нутаг, малчдын өвөлжилтийн бэлтгэл байдалтай газар дээр нь танилцаж, тулгамдсан асуудлын талаар санал солилцон, цаашид авч хэрэгжүүлэх, анхаарах асуудлуудын талаар ярилцлаа. 

Чандмань сумын хувьд нийтдээ 601,6 мянган га нутаг дэвсгэртэй, үүний 460 гаруй мянган га нь бэлчээрийн нутаг дэвсгэрт багтдаг байна. 2017 оны эхний хагас жилийн мал тооллогоор 410 мянган толгой мал тоолуулжээ. Нэг хүнд ногдох малын тоо, болон нэг га-д ногдох малын тоо нь бэлчээрийн даацад онцгой нөлөөлж, шинэчлэн тогтоосноор тус сумын бэлчээрийн даац 9,8 дахин хэтэрсэн үзүүлэлттэй байгаа нь өвөлжилт хүндрэх нэг гол шалтгаан байна.

Чандмань сумын хувьд нийт нутаг дэвсгэрийн зөвхөн 30 хувьд нь мал өвөлжих боломжтой харин үлдсэн 70 хувьд нь өвөлжилт болон хаваржилт хийх ямарч боломжгүй байгаа гэнэ. Тиймээс тус сумын нийт малчдын бараг 50 хувь нь 3 аймгийн 11 сумын нутагт  отроор өвөлжихөөр болжээ

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4073
2764 / 68%
822 / 20%
242 / 6%
245 / 6%