Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

"Хангайн бүсийн өрсөлдөх чадварын чуулган-2017" Хөвсгөл аймагт болж байна.

2017-10-13

"Хангайн бүсийн өрсөлдөх чадварын чуулган-2017" арга хэмжээ амжилттай эхэллээ. Чуулганд Хөвсгөл, Булган, Орхон, Өвөрхангай, Баянхонгор аймгуудын ИТХ-ын дарга, удирдлагууд бизнес эрхлэгчид болон ХБНГУ-ын Конрад Аданауэр сангийн төслийн менежер Б.Сүхбат болон албаны бусад хүмүүс оролцож байна. Хангайн бүсийн өрсөлдөх чадварын өнөөгийн төлөв байдал, "Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тогтолцоо-Бүсчилсэн хөгжил", Хангайн бүсийн аялал жуулчлал, ЖДҮ-ийг хөгжүүлэх нь, ХАА-н салбарын өнөөгийн байдал, хэтийн төлөв зэрэг сэдвүүдээр хэлэлцүүлэг өрнүүлэх аж. Чуулганыг нээж аймгийн ИТХ-ын дарга Л.Төмөрбаатар нээж үг хэллээ. Тэрээр "Хөгжсөн Хөвсгөл 2030" урт хугацааны хөгжлийн баримт бичигтэй болж өнөөдрөөс илүү маргаашийг бүтээхийн төлөө бодлогоо тодорхойлон ажиллаж байгааг онцоллоо. Чуулганд Эдийн засгийн бодлого өрсөлдөх чадварын судалгааны төвийн удирдах зөвлөлийн дарга П.Цагаан мэдээлэл хийв. Тэрээр аймгуудын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, төр хувийн хэвшил хэрхэн үр дүнтэй хамтран ажилласан талаар жишээ дурьдаж, чуулганы арга хэмжээнд амжилт хүслээ. Монгол улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хүнс хөдөө аж ахуйн салбарт “Эрүүл хүнс – Эрүүл Монгол хүн”, “Үйлдвэржилт 21:100” хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр тусгасан бөгөөд энэхүү зорилтын хүрээнд хүн амын хэрэгцээнд орон нутгийн эрүүл эко бүтээгдэхүүнийг нийлүүлэх, үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагаа, хийсэн бүтээсэн ажил, үйлчилгээг иргэд, олон нийтэд таниулах сурталчлах, түүнчлэн хангайн бүсийн аймгуудын үйлдвэрлэл эрхлэгчидтэй туршлага солилцуулах зах зээлээ өргөжүүлж бизнесийн түншлэл тогтоох, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6082
4601 / 76%
922 / 15%
273 / 4%
286 / 5%