Хөвсгөл аймгийн Улсын тэргүүний Дэлгэрмөрөн цогцолбор сургуулийн багш, ажилчид, сурагчид хамтран 800 гаруй ундааны саваар хүлэмж хийсэн байна. Тус хүлэмж нь 8х10-ын харьцаатай бөгөөд хүүхэд бүр нэг ундааны сав авч ирж хамтын хүчээр хүлэмжтэй болжээ.
Мөн ахлах ангийн сурагчдад хүлэмжинд хүнсний ногоо хэрхэн талаар сургалт явуулж, тариалалтыг багш сурагчид хамтран хийж энэ намар өөрсдийн хэрэглэх хүнсний ногоогоо хураан авчээ. Цаашид хаягдал түүхий эд болох ундааны сав ашиглан хүүхэд бүр гэртээ жижиг хэмжээний хүлэмжэй болж зуны амралтаараа аав ээжтэйгээ хамтран хүнсний ногоогоо тариалахыг уриалжээ.
Манай аймагт хоёр дахь түүхий эдийг худалдан авдаг боловч ундааны савыг авдаггүй учраас байгальд хаягдал болгохгүй, харин ямар нэг байдлаар ашигалж байхыг Дэлгэрмөрөн цогцолбор сургуулийн хамт олон уриалж байлаа.