Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Аймгийн ИТХ-ын хяналт, үнэлгээний ажлын хэсэг Завхан суманд ажиллаа

2017-10-10

Аймгийн ИТХ-ын 2017 оны ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид болон ажлын албаны мэргэжилтнүүдээс бүрдсэн хяналт шинжилгээ, мониторингийн 4-н ажлын хэсэг Увс аймгийн 19-н суманд энэ оны 10 сарын 10-20-ны өдрүүдэд ажиллаж эхлээд байна.

Өнөөдөр аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Алтанчулуун болон аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Х.Дашзэвэгээр ахлуулсан ажлын хэсэг Завхан суманд ажиллаж, тус сумын ИТХ-ын үйл ажиллагаатай танилцлаа.

Уг хяналт, үнэлгээ шинжилгээний зорилго нь аймгийн ИТХ-ын тогтоол шийдвэрийн хэрэгжилт, сумын ИТХ-ын үйл ажиллагаанд хяналт, үнэлгээ хийх, дотоод ажлын явцтай танилцаж зөвлөн туслах, ажлын уялдаа холбоог сайжруулах, иргэд хөдөлмөрчдөөс сэтгэл ханамжийн судалгаа авч нэгтгэн дүгнэхэд оршиж байгаа юм.

Ажлын хэсгүүд нь сумдын ИТХ-ын 2017 оны үйл ажиллагаанд хяналт, үнэлгээ хийж, үр дүнг нэгтгэн, санал дүгнэлтээ боловсруулан зөвлөмж боловсруулж, шаардлагатай асуудлуудыг аймгийн ИТХ-д танилцуулж шийдвэрлүүлэн 12-р сард багтаан сумын ИТХ-д зөвлөмж хүргүүлэх бөгөөд хяналт шинжилгээний дүнг үндэслэн 2017 оны аймгийн тэргүүний ИТХ-болон нарийн бичгийн дарга нар, багийн ИНХ-ыг тодруулна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4081
2767 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%