Өмнөговь аймгийн Сэврэй сум нь Засаг захиргааны
анхдагч нэгж болох Сайншанд, Хоолт, Бүйлсэн гэсэн 3 багийн нийт 655
өрхөд 2023 хүн амьдардаг, Хүн амын тоогоор Өмнөговь аймгийн 15 сумаас
эхнээсээ 8-д, газар нутгийн хэмжээгээр 10-т ордог /аймгийн төвийг
оролцуулалгүйгээр/ хүн амын нягтралаар багатай /2.5хүн/га/ сум
юм.Сэврэй сум нь аймгийн төвөөсөө баруун зүгт байрлах бөгөөд Улаанбаатар
хотоос 715 километр, аймгийн төвөөс 216 километр зайд оршдог. 809572 га
дэвсгэртэй,
. Уул нуруу, элс, элсэн хоолой, тал зонхилсон газар нутагтай, Сэврэй, Зөөлөн, Баянбор нуруу, Номгон зэрэг байц өндөр уулс, 185 км үргэлжилсэн Хонгорын элс, Харайх, Шургууль, Тал гашуун, Хавцгайт, Адаг гашуун, Боом, Бумбат, Сэрүүн булаг, Эрдэнэ булаг, Наран, Элгэн булаг, Өлзийт зэрэг тунгалаг уст булаг устай, Нөрөөт,Сэрүүн булаг, Ямаат, Бөөрийн ус зэрэг рашаан устай, Ямаан ус, Өлгий усны агуйт, Шар, Хөдөө хонгор, Хасуй ус, Шавираа, зэрэг агуй хонгил, Бичигт цагаан чулуу, Хадны бичээс зураг зэрэг түүх дурсгалын газрууд Чулуун нүүрс, Шатдаг занар, Шохойн чулуу, олон өнгийн байгалийн будгийн шавар, Усан болор, Гөлтгөнө, Цахиур чулуу, Хүрмэн чулуу, давс зэрэг байгалийн баялагтайгаас гадна барилгын ханын материалд нэн тохиромжтой шавар, шохойн чулуузэрэг түүх соёлын дурсгалт газрууд, ховор олдвортой.
Газрын хөрсөндөө нүүрс, алт, зэрэг байгалийн баялагийн арвин нөөцтэй. Сумын нутаг дэвсгэрт дэлхийн улаан номонд бүртгэгдсэн дархан цаазтай амьтан Хулан, Ирвэс, Аргал янгир , Хар сүүлт байхаас гадна Шилүүс, Чоно, Үнэг зэрэг ан амьтад, Ёл, Тас, Бүргэд, Хойлог зэрэг ан амьтан, араатан жигүүртэн элбэг тохиолдоно.
Эдийн засгийн голлох салбар нь мал аж ахуй, аялал жуулчлал голлон эрхэлдэг бөгөөд үйлдвэр үйлчилгээний авто засвар, эсгий, үсчин, талх, ундааны цех, халуун ус, зэрэг нийгэм соёлын газруудтай бөгөөд худалдааны 10 гаруй дэлгүүр ажиллаж олон түмний ахуй хэрэглээг хангаж байгаа бөгөөд цаашид .аялал жуулчлал, байгальд хүн амд ээлтэй уул уурхайг хөгжүүлж, түүнийг даган сум орон нутагт жижиг дунд үйлдвэрлэл, газар тариаланг хөгжүүлэх боломжтой.
Газар зүйн байршил
Өмнөговь аймгийн Сэврэй сум нь Өмнөговь аймгийн баруун хойд хэсэгтУлаанбаатар хотоос 740 км,Аймгийн төвөөс 216 км зайд 816306.5 га газар нутгийг хамран оршино. Баруун хойт талаараа Баянхонгор аймгийн Баянлиг, Хойт талаараа Өвөрхангай аймгийн Богд, зүүн хойт талаараа өөрийн аймгийн Булган, Зүүн талаараа Баяндалай, өмнө талаараа Ноён, баруун талаараа Гурвантэс сумдтай хиллэдэг.Газрын гадаргын хувьд далайн түвшнээс дээш 1000-2600 м өргөгдсөн.Физик газарзүйн хувьд гурван тойрогт хамаарна. Нутгийн хойт хэсэг нь Их бага Богдын уулс, дунд хэсэг нь Гурван сайхан уулсын , Өмнөд хэсэг нь Алтайн өвөр говийн тойрогт хамаарна. Геоморфологийн хувьд говь цөлийн бүсэд багтдаг.Газар хөдлөлийн идэвхитэй бүсэд оршдог. Сумын нутаг дэвсгэр нь өндөр уулс, гүвээ толгод, тэгш тал, элсэн манхан, хотгор хоолой хосолсон шинжтэй боловч ихэнх хэсгийг нь уулс эзэлнэ. Говь-Алтайн нурууны уулсын тогтолцоонд хамаарах тул гадаргын ерөнхий төрх өндрийн хэмжээ байрлалын онцлогоороо ялгаатай мал аж ахуй эрхлэхэд тохиромжтой.Сумын газар нутаг дээр улсын чанартай авто зам байхгүй. Аймгийн төв болон нийслэл хот зэргэлдээ сумдуудтай шороон замаар холбогдсон.
Ан амьтан
Сэврэй сумын нутаг эь Төв азийн их цөлийн хамгийн хойт захын хэсэг нь хамрагдах тул говийн цөлийн харьцангуй нэг хэвийн байгальтай зэргээс хамааран амьтны аймаг нь зүйлийн бүрэлдхүүн болон зүйлийн тоогоор цөөн ч Төв азийн уугуул унаган амьтад, эртний гарал үүсэлтэй ховор, ховордсон олон амьтан нутагшсан. Сумын нутаг дэвсгэрт дэлхийн улаан номонд бүртгэгдсэн дархан цаазтай амьтан Хулан, Ирвэс, Аргал янгир , Хар сүүлт байхаас гадна Шилүүс, Чоно, Үнэг зэрэг ан амьтад элбэг тохиолдоно. Мөн сумын нутагт ёл, хар тас, хонин тас буюу цасны хажир, нөмрөг, бүргэд зэрэг томоохон махчин шувууд, элээ, тогоруу, цөцгий, ангир, зэрлэг болон чүрх нугас, хавтгаалж, тоодог, хээрийн галуу, хар галуу буюу гогой зэрэг нүүдлийн болон ус намгийн шувууд, хэрээ, турлиах, сар, бор харцага, идлэг болон начин шонхор, үнсэн дунхай зэрэг махчин шувууд хойлог% ногтруу, хахилаг, ууль, шар шувуу, хөхөө, өвөөлж, чогчиго, болжмор, хулан жороо, нэх мэт агнуурын болон жижиг шувууд байдаг.
Уур амьсгал
Тус сумын нутаг дэвсгэр уур амьсгалын мужлалаар 3 дэд мужид хамаардаг.Нутаг дэвсгэрийн хойт хагас ба хамгийн урд зурвас хэсгийн 435 мян. Га газар нэн хуурай дулаан дэд мужид, дунд хэсгийн 305 мян.га газар хуурай дулаавтар, зүүн урд хэсэг Нарийн хяр, зөөлөнгийн нуруу хавиар 76 мян.га хуурай сэрүүвтэр дэд мужид хамаарна. Цаг уурын үзүүлэлтийг олон жилийн дунджаар авч үзэхэд эх газрын эрс тэс уур амьсгалтай, жилийн дундаж температур +5.10, агаарын үнэмлэхүй их температур 7-р сард +38-410, үнэмлэхүй бага температур 1-р сард -30-360, хур тунадасны жилийн дундаж хэмжээ 94 мм, салхи ихтэй, салхины дундаж хурд 4.1 м/сек, 15 м/сек-ээс их хурдтай хүчтэй салхи ихэвчлэн хавар намрын улиралд ажиглагдах ба жилд шуургатай өдрийн тоо 100-120 хоногт хүрнэ. Ургамал ургах бололцоотой хоногийн тоо 141 хоног байна.
. Байгалийн үзэгслэнт газар
Сэврэй нь Өмнөговь аймгийн болон Монгол улсын есөн гайхамшгийн нэгээр тодорсон алдарт 200 метр өндөр 180 км урт Хонгорын элсэн уул, олон зуун жил үе дамжин хийгдэж буй Ноён Сэврэй хийцийн алт мөнгөн эдлэлийн гар урлал, Тогоонтөмөр хааны бичигт цагаан чулуу, Автай сайн хааны гэрийн буурь, Салхитын хадны сүг зураг зэрэг түүхийн ховор олдворууд, болон байгалийн үзэсгэлэнт Чоно шургуул, Сэнжит цохио, Шавираагийн агуй, Мухар дус дуслуур Жаргалант зэрэг байгалийн үзэгслэнт, өвөрмөц тогтоцтой, нэн ялангуяа байгалийн аялал жуулчлал хөгжих бүрэн боломжтой.
Сэврэй сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлийн Тэргүүлэгчдийн 2009 оны 12-р сарын 05-ны өдрийн 31 дүгээр тогтоолоор сумын есөн гайхамшгийг тодруулсан.
Нэгдүгээрт: Хонгорын гол. /Чоно харайх, Зүүн шургуул, Баруун шургуул, Хоохорын тээг, Гашуун цүнхэг, Адаг гашуун, Цонжит хотгор, Сэрүүн булаг/ Сайншанд багийн нутагт.
Хоёрдугаарт: Ноён, Сэврэйн хийцийн мөнгөн эдлэл. / Дархан М.Данзан агсаны хийсэн эмэгтэй хүний толгойн чимэг, зүүлт, хөдөлмөрийн багаж хэрэгсэл, С.Эрдэнээгийн хийсэн мөнгөн аяга, ээмэг бугуйвч/ Сайншанд, Бүйлсэн багийн нутагт.
Гуравдугаарт: Салхит хадны сүг зураг. Сайншанд багийн нутагт.
Дөрөвдүгээрт: Сэврэйн хайрханы цогцолборт газар/Ямаан ус, Нөрөөт, Нямын агуй, Тахилгат овоо, Мухар дуслуур/ Сайншанд багийн нутагт.
Тавдугаарт: Баянбор нуруу/ Сэрвэн цохио, Авдайсан хааны гэрийн бариа, Баян-Овооны түрэгийн үеийн бичигт хад, Бал цохионы бичигт хад, Дуут хад/ Хоолт багийн нутагт.
Зургаадугаарт: Жаргалантын бичигт хад, түрэгийн үеийн цагаан чулуу. Бүйлсэн багийн нутаг.
Долоодугаарт : Зөөлөнгийн уул/ Гялааны хавцал, Аялдай, Жаргалантын ус, Шавириагийн агуй, Ёлын хөндий, Суман хад/ Бүйлсэн багийн нутагт.
Наймдугаарт: Элсэн уул/ Баруунаас зүүн тийш 185 км үргэлжилсэн 925 ам дөрвөлжин км талбай эзлэх ба ёроолоосоо дээд оргилдоо хүртэл 10-195 метр өндөр бөгөөд салхитай үед янз бүрийн хөгжим эгшиглэх мэт дуу авиа гаргадаг./ Сайншанд, Бүйлсэн, Хоолт багийн нутагт.
Есдүгээрт: Түвшин хайрхан, /Бүрдний хоолой, Дуган гол/ Сайншанд багийн нутагт.
Сумаас төрсөн алдартнууд
Тус сумын иргэд нь сум үүсэн бий болсон үеэсээ улс эх орныхоо бүтээн байгуулалтанд идэвхтэй оролцож ирсний дотроос Монгол улсын хөдөлмөрийн баатар Н.Нямдорж, Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн С.Цэрэндорж, Одсүрэн, Самбо бөхийн дэлхийн аварга Монгол улсын гавъяат тамирчин М.Пунцаг, гавъяат багш Ч.Тогоохүү, гавъяат барилгачин Д.Санж, гавъяат тамирчин уулын спортын мастер Г.Өсөхбаяр, төрийн дархан С.Сугир, гавъяат эдийн засагч Ч.Дагдан, гавъяат нэгдэлчин Ц.Мандал, мал эмнэлгийн ухааны доктор Ө.Эрдэнэбилэг, физикийн ухааны доктор Х.Дондог нарын зэрэг гавъяатнууд , байгаль цаг уурын хүнд үед итгэл зүтгэлээрээ ажиллаж улсын сайн малчин болсон М.Ваанчиг, улсын аварга малчин Х.Шархүү, Б.Нацаг, Ц.Маавар, Л.Намжилдорж, Г.Бүд, нар болон төрийн дээд одон медалиар олон арван сайчууд шагнагдсан. Зах зээлийн нийгэмд шилжсэн 1990 оноос хойш тус суманд нийт 20 мянгат малчин төрсөн. Эдгээр хөдөлмөр бүтээл, алдраараа олон улс, улсын хэмжээнд болон орон нутагтаа алдаршсан олон арван сайчуудаараа нутаг усныхан нь бахархдаг юм.