Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

​Манай аймагт Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр цэвэрлэх байгууламжийн төсөл хэрэгжиж байна

2017-10-06

Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Дархан хотын бохир усны менежментийг сайжруулах төсөл” -ийн хүрээнд Дархан хотын төв цэвэрлэх байгууламжийг бүрэн шинэчлэх ажлыг Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд өнөөдөр /2017.10.05/ төслийн багийнхан, Азийн хөгжлийн банк, аймаг орон нутгийн удирдлага, мэргэжлийн байгууллагууд уулзаж өнөөгийн явц цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний боломжуудын талаар харилцан санал солилцлоо. Төслийн хүрээнд төв цэвэрлэх байгууламжийг шинэчлээд зогсохгүй бохир усны дамжуулах шугам хоолой, тоног төхөөрөмж, насос станц, дулааны шугам шинээр татах гэсэн 3 том бүлэг ажил хийгдэх аж. Бохир усны шугамын засвар, шинэчлэлтийн ажлыг “Бридж констракшн” ХХК 599,0 мянган ам.доллараар, төв цэвэрлэх байгууламж хүртэлх дулааны шугам, насос станцын шинэчлэлтийн ажлыг “Хүрд” ХХК 501,0 мянган ам.доллараар гүйцэтгэнэ. Тус ажлууд ирэх онд бүрэн дуусах бөгөөд өнөөдрийн байдлаар батлагдсан графикийн дагуу угсралтын ажлууд хийгдэж байгаа гэв. Уулзалтын үеэр хэмнэгдсэн хөрөнгө оруулалтыг зөв зүйтэй зүйлд зарцуулах тэр дундаа “Дархан ус суваг” ХК-ийн үйл ажиллагааг өргөжүүлэх саналыг аймгийн Засаг дарга Азийн хөгжлийн банкны удирдлагуудад уламжилсан юм. Ингэснээр ухаалаг тоолуурыг айл өрх, албан байгууллагад тавих, тусгай зориулалтын авто паркыг шинэчлэх, алслагдсан гэр хорооллийн зөөврийн худгийн усан хангамжийг багасгаж шугам хоолойг шинээр бариж шууд усан хангамжтай болох давуу талтай юм. Мөн энэхүү төслийн үр өгөөжийн хүрээнд биржийн урд талаар нүхэн гарц барих зураг төсвийг хийх саналыг ч мөн уламжилсан бөгөөд төслийг гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгжүүдажлаа чанартай гүйцэтгэхийг гол зорилгоо болгон ажиллахыг санууллаа. Дархан хотын "Бохир усны менежментийг сайжруулах төсөл бүрэн хэрэгжиж 2020 он гэхэд Төв цэвэрлэх байгууламжийг барьж дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж банйа. Ингэснээр бохир ус цэвэрлэгээний чанарын төвшин дээшилж, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө арилах олон давуу талтай юм. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4080
2767 / 68%
822 / 20%
243 / 6%
248 / 6%