Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Мэндчилгээ

2017-10-05

Хөвсгөл аймгийнхаа болон Монголын нийт багш нартаа Дэлхийн багш нарын 23, Монголын багш нарын 51 жилийн ойн баярын халуун мэндчилгээг Аймгийн ИТХ, түүний тэргүүлэгчидийн нэрийн өмнөөс болон хувиасаа өргөн дэвшүүлье. 
Эрдэм мэдлэг, сэцэн саруул ухааныг Монголчууд бид эртнээс нааш эрхэмлэн дээдэлж ирсэн ард түмэн билээ.  Шавийн эрдэм багшаас, зулын гэрэл тосноос хэмээдэгчлэн багш хүний эрдэм чадал, авъяас ухаанаас эх орны ирээдүйг авч явах иргэдийн хөгжил төлөвшил шууд хамаарна. Дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлагад бүрнээ нийцэх боловсролыг сургалтын үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлж ажиллана гэдэгт итгэл төгс байна. 
Та бүхэндээ баярын мэндийг дахин хүргэж ажил үйлсдээ улам их амжилт гаргахыг хүсэн ерөөе. 
                                             
                                                Хөвсгөл аймгийн ИТХ-ын дарга Л.Төмөрбаатар
                                                                        2017.10.05

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6082
4601 / 76%
922 / 15%
273 / 4%
286 / 5%