Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

​21 дүгээр цэцэрлэг шинэ ангиа ашиглалтад орууллаа

2017-10-05

Боловсрол соёл урлагийн газраас зохион явуулж буй 1+57 бүтээлч ажлын хүрээнд Ким Жөн Ирийн нэрэмжит 21 дүгээр цэцэрлэгийн шинэ бүлгийн нээлт өнөөдөр /2017.10.04/ боллоо. Тус цэцэрлэг нь 1988 онд байгуулагдсан бөгөөд өдгөө 29 жил сургалт хүмүүжлийн ажлаа тасралтгүй явуулж байгаа юм. Тус цэцэрлэг энэ хичээлийн жилд 11 бүлэг 434 хүүхдэд сургуулийн өмнөх боловсролыг олгож байна. Ашиглагддаг байсан анги танхимаа орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар засаж шинээр 35 хүүхдийг сургуулийн өмнөх боловсрол хамруулж бүлгийн тоогоо нэгээр нэмэгдүүлсэн байна. Аймаг сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт сургуулийн өмнөх боловсролын байгууллагын хүртээмжийг нэмэгдүүлэх тухай заалт байдаг. Энэ хүрээнд 4 жилийн хугацаанд 5, 12, 1, 13 дугаар цэцэрлэгийн салбар бүлгийг нээсэн бол өнөөдөр 21 дүгээр цэцэрлэг 35 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай шинэ ангиа нээлээ. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4080
2767 / 68%
822 / 20%
243 / 6%
248 / 6%