Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

ХӨВСГӨЛИЙН ЭМЧ, ЭМНЭЛГИЙН АЖИЛТНУУД ТАЙВАН ЖАГСААЛ ХИЙВ

2017-10-04

Саяхан эмч, эмнэлгийн ажилтны цалинг 50-иас доошгүй хувиар нэмэгдүүлэхэд шаардагдах төсвийг 2018 оны төсөвт тусгаж шийдвэрлэх тухай шаардлагыг холбогдох газруудад хүргүүлсэн боловч ямар нэгэн шийдвэрт хүрээгүйн улмаас өнөөдөр Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн гаднах талбайд 120 гаруй эмч, эмнэлгийн ажилтнууд тайван жагсаал хийв.
Аймгийн хэмжээнд 53 эрүүл мэндийн байгууллагын 1507 ажилтан үүнээс 239 их эмч, 359 сувилагч, 416 эмнэлгийн мэргэжилтэн  129957 иргэнд тусламж үйлчилгээг тасралтгүй үзүүлж байна. "Өнөөдрйин байдлаар эмч нар 500-600 мянга, сувилагч тусгай мэргэжилтнүүд 400-500 мянган төгрөгний дундаж цалинтай ажиллаж байгаа ба сүүлийн 3 жилд буюу 2015 оноос хойш цалин нэмэгдээгүй гэнэ. Ихэнх эмч ажилтнууд цалингийн зээлтэй цалин хүрэлцэхгүй байгаа боловч ажлаа хаяхгүй өргөсөн тангарагтаа үнэнч ажиллаж байна. Цаашид цалинг нэмэгдүүлэхгүй бол тэмцлийн дараах хэлбэрийг сонгох болно" гэдгийг Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газрын дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга П.Нямжав хэллээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6082
4601 / 76%
922 / 15%
273 / 4%
286 / 5%