Монголын нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсч хөгжсөний 25 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Сумын Нутгийн өөрөө удирдах \ИТХ\-ын байгууллагын үйл ажиллагааг сурталчилах, иргэдээ сонсох нээлттэй өдөрлөгийг 2017.09-23-наас 2017.09.30-ны хооронд 6-н багаар явж орон нутгийн хөгжилд иргэд, хамт олны бүтээлч санаачилга, идэвхтэй оролцоог эрхэмлэн дэмжиж, сонгогчдынхоо итгэл найдварыг дээдлэн, Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааг тогтмолжуулах ажлыг иргэдэд нээлттэй, иргэний оролцоот шууд ардчилалын зарчмыг өргөжүүлэн хөгжүүлэхийг зорин зохион байгуулжээ.
Арга хэмжээний хүрээнд:1. Сумын ИТХ-ын байгууллагын зорилго, зорилт, албан хаагчдын дэлгэрэнгүй танилцуулга, Сумын ИТХ-ын түүхэн товчооний талаарх мэдээлэл.
2.3-н төрлийн сэдвээр боршур гарын авлагыг тараах.
3., Иргэдийн санал хүсэлт сонсох.
4.Иргэдээс санал асуулга авах.
5.ИТХ-ын байгууллагын "Сэтгэлийн дуулал" бяцхан концерт
6. Нийтийн бүжиг цэнгүүн дундуур 2.3 хөгжөөнт тэмцээн
7. Гарбөмбөгийн тэмцээн \эмэгтэй, эрэгтэй\ зэрэг үйл ажиллагаа явуулсан байна.