Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

УХААЛАГ ТООЛУУРЫН СИСТЕМЭЭР ЦЭХ-НИЙ ЗҮЙ БУС ХЭРЭГЛЭЭГ ИЛРҮҮЛЛЭЭ

2017-10-04

Дархан-Уул аймгийн хэмжээнд иргэд цахилгаан эрчим хүч зүй бусаар хэрэглэх, дур мэдэн цахилгаан тоног төхөөрөмжид хүрэх, онгойлгох зэрэг хууль зөрчсөн үйлдлүүд гаргаж байгаа бөгөөд Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ ХК нь хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран хяналт шалгалт хийж зөрчлийг илрүүлэн устгах, олон нийтэд сэрэмжлүүлэх, зүй бус хэрэглээг таслан зогсоох чиглэлээр хяналт шалгалтын ажлыг хийж байна.
2017.10.03-ны өдөр Ухаалаг тоолуурын системд ирсэн мэдээллийн мөрөөр хяналт хийхэд Шинэ хорооллын 15-р байрны 34 тоотын оршин суугч нь эрчим хүчний тоолуур хэмжүүр эд анги , байрлал холболтыг дур мэдэн өөрчилж ЦЭХ-ийг зүй бусаар ашиглаж ДСЦТС ХК-д хохирол учруулсан байна. Энэ асуудлыг газар дээр нь хуулийн мэргэжилтэн шалгаж илэрсэн зөрчлийг арилгасан бөгөөд Эрчим хүчний тухай хууль ЦЭХ хэрэглэх дүрэмд зааснаар ЦЭХ-ний нөхөн бичилт хийж хохирлыг төлүүлж зөрчлийн тухай хуульд заасны дагуу хариулага хүлээлгэхээр боллоо. Зөрчлийн тухай хуулинд дээрх зөрчлийг гаргасан тохолдолд 50,000 төгрөгөөр торгох хариуцлага хүлээлгэхээр заасан байдаг байна. Мөн Хуучин хорооллын 32-р байрны 56 тоот, 27-р байрны 03 тоот, 13-р байрны 34тоот, 65 тоот, Элит 24 айлын орон сууцны 7 тоот зэрэг айл өрхүүд схем холболт өөрчилөн цахилгаан эрчим хүчийг зүй бусаар хэрэглэж байсан зөрчил Ухаалаг тоолуурын системийн мэдээллийн мөрөөр шалгалт хийж таслан зогсоож ажиллалаа. ЦЭХ-ийг зүй бусаар хэрэглэх /тог хулгайлах / нь Эрчим хүчний тухай хууль, Зөрчлийн тухай хуулийг зөрчиж байгаа бөгөөд дээрх хуулиудын хүрээнд хариуцлага тооцогдохыг анхааруулж байна.

Манай компанийн УХААЛАГ ТООЛУУРЫН СИСТЕМ схемийн зөрчлийг операторуудад мэдээлж хүчдэлийг таслах хүртэл үйл ажиллагааг автоматаар хийдэг тул хууль бус үйлдэл гаргахгүй байхыг хэрэглэгчиддээ уриалж байна.

эх сурвалж: ДСЦТС ХК-ийн Мэдээллийн алба

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4080
2767 / 68%
822 / 20%
243 / 6%
248 / 6%