Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

ЭЦЭГ ЭХЧҮҮД ӨӨРСДИЙН ХҮЧ, ХӨРӨНГӨӨР ХҮҮХДҮҮДИЙНХЭЭ ТОГЛОХ ОРЧИНГ ТОХИЖУУЛАВ

2017-10-04

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Цэнхэр дэлхий” 10 дугаар цэцэрлэгийн эцэг эхчүүд өөрсдийн хөрөнгөөр хүүхдүүдийнхээ тоглох орчинг иж бүрэн тохижуулсан байна. Эдийн засгийн хямралтай байгаа энэ үед эцэг эхчүүд хүүхдээ зөвхөн цэцэрлэгтээ даатгаад орхих бус өөрсдийн боломж нөөцөд тулгуурлан хамтын хүчээр бүтээн байгуулалт өрнүүлж хүүхдийн стандартад нийцсэн савлуур, сүүдрэвч, гулгуур зэрэг 12 төрлийн тоглоомыг хийж цэцэрлэгийн удирдлагуудад хүлээлгэн өглөө. Цэнхэр дэлхий цэцэрлэгийн хамт олон хүүхдийнхээ төлөө “За” гэж  өөрсдийн хүч хөдөлмөрөөр нэгдсэн эцэг эхчүүдэд талархал илэрхийлж байлаа. Мөн хамгийн олон хүүхдийн талархал хүлээсэн тоглоом бүтээсэн эцэг эхчүүдийг шалгаруулж шагнаж урамшууллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6082
4601 / 76%
922 / 15%
273 / 4%
286 / 5%