Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

“ҮЕ ТЭНГИЙН СУРГАГЧ БАГШ” БЭЛТГЭХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

2017-10-03

Дархан-Уул аймгийн ИТХ-ын тэргүүлэгч Г.Эрдэнэсүхийн санаачлагаар “Оюутны эрүүл мэндийг дэмжих хоёр сарын аян”-ы хүрээнд Дархан-Уул аймгийн Нийгмийн Ардчилал Монголын Оюутны Холбоо нь аймгийн ЗДТГ, ЭМГ-тай хамтран “Бид үе тэнгийн сургагч багш”  нэрийн дор сургагч багш бэлтгэх сургалтыг өнөөдрөөс /2017.10.03/ эхлүүллээ.


Энэхүү сургалт нь шинээр элсэн орсон оюутан залууст эрүүл мэндийн боловсрол олгох, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, залуусыг бие биедээ нөлөөлөх зарчмаар үе тэнгийн сургагч багш бэлтгэн гаргах, бэлгийн замын халдварт өвчин хүсээгүй жирэмслэлтийг бууруулах, согтууруулах, мансууруулах бодисын хор нөлөөг бусад оюутан залуучуудад ойлгуулан таниулах зорилготой юм.


Манай аймгийн хэмжээнд нийт 9-н их, дээд сургууль, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд 8000 гаруй оюутан залуус суралцаж байгаа бөгөөд энэхүү 3-н өдрийн сургалтад нэгдүгээр курсын 25 оюутан хамрагдаж байгаа ажээ. Өсвөр үеийн залуучууд буруу нөлөөнд өртөх магадлал өндөр байдаг учраас уг сургалтыг явуулж үе тэнгийнхэндээ нөлөөлөх сургагч багшийг бэлтгэж байгаа юм байна. Цаашид эдгээр оюутнууд их, дээд сургуулиа төгстөлөө үе тэнгийнхэндээ эрүүл мэндийн чиглэлээр сургалт, сурталчилгааг явуулж буруу нөлөөнд автахаас урьдчилан сэргийлэх ажээ.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4080
2767 / 68%
822 / 20%
243 / 6%
248 / 6%