Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгааг дахин хийнэ.

2017-10-03

Өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгааны ажлыг хөвсгөл аймгийн хэмжээнд 2017 оны 4 сард зохион байгуулсан бөгөөд судалгаанд хамрагдсан өрхүүдийн өгсөн мэдээлэл бусад албан ёсны сангуудтай тулган шалгаж үзэхэд зарим өрхүүдийн мэдээлэл зөрүүтэй байгаагаас өрхийн оноог бодох боломж бүрдэхгүй байгаа аж. Иймд 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 10 –ны өдрийг дуустал хугацаанд судалгааны баталгаажуулалтын ажлыг хөвсгөл аймагт хийж гүйцэтгэх болсонтой холбогдуулан иргэд мэдээллээ мөрөн сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдэд өгч баталгаажуулна уу.
Энэхүү бүрдүүлсэн өрхийн мэдээлэлд үндэслэн өрх тус бүрээр өрхийн оноог бодож, амьжиргааны түвшнээр эрэмблэн нийгмийн дэмжлэг зайлшгүй шаардлагатай өрх иргэнийг сонгох нөхцөлийг бүрдүүлнэ.
холбогдох утас: 7038-4035

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6082
4601 / 76%
922 / 15%
273 / 4%
286 / 5%