Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

ДУЛААНЫ СТАНЦЫН ӨВЛИЙН БЭЛТГЭЛ 90 ГАРАН ХУВЬТАЙ БАЙНА

2017-10-03

Хөвсгөл Дулааны станц төрийн өмчит хувьцаат компаний өвөлжилтийн бэлтгэл 90 гаран хувьтай байна. Өвөлдөө 24 мянга гаруй тонн нүүрсээр өвөлждөг бөгөөд өнөөдрийн байдлаар 3000 тн  нүүрсийг татан авчээ.
Энэ жил Могойн голын уурхайгаас 10 мянган тн, Жилчиг булагийн уурхайгаас 13 мянган тн, бусад газраас 1000 тн нүүрсийг авахаар төлөвлөсөн бөгөөд 12 сараас өмнө Могойн голын нүүрсийг бүрэн татан авах гэнэ. Энэ өвөл 12 сард их хэмжээний цас орох төлөвтэй байгаа учраас даваа хаагдаж болзошгүй урьтаж нүүрсээ нөөцлөнө гэдгийг Хөвсгөл Дулааны станц төрийн өмчит хувьцаат компаний дарга Б.Мөнхсайхан хэлж байлаа. Халаалтыг энэ сарын 15-аас өгч эхэлсэн бөгөөд зарим газруудад засвар үйлчилгээ хийж байгаа бөгөөд энэ долоо хоногт бүрэн жигдрэх ажээ.
Хөвсгөл Дулааны станц төрийн өмчит компаниас дулааны үнэ тарифыг 200-300 төгрөгөөр нэмсэн байна. Төсөвт байгууллага 1 метр куб нь 1716 төгрөг, аж ахуйн нэгж 1 метр куб нь 935 төгрөг, айл өрхүүд 1 метр кв-т нь 400 төгрөг төлж байхаар болж өмнөх жилээс 200-300 төгрөг нэмсэн байна.

Дулааны үнэ ханшийг нэмэхдээ иргэд болон аж ахуйн нэгжийн дунд судалгаа явуулж санал асуулга авч тодорхой бодлогын хүрээнд иргэдийн боломжинд тулгуурлан нэмсэн гэдгийг Хөвсгөл Дулааны станц төрийн өмчит компаний захирал Б.Мөнхсайхан хэлж байв. Тус аймгийн хэмжээнд 46 төсвийн байгууллага, 50 гаран аж ахуйн нэгж, 1000 гаруй айл өрх дулааныг тогтмол авдаг ажээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6082
4601 / 76%
922 / 15%
273 / 4%
286 / 5%