Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Мөрөн сумын ахмадын баяр үргэлжилж байна.

2017-10-02

Хөвсгөл аймгийн төв Мөрөн хот нь 3600 гаруй ахмадуудтай бөгөөд 1000 орчим ахмад харъяалалтай байдаг бол 2600 орчим ахмад ямар нэгэн байгууллагад харъяалалгүйгээс ахмадын баяраараа баярлаж чаддаггүй юм. Өнөөдөр Мөрөн сумын 10, 11, 12, 13, 14-р багуудын ахмадуудын баярын үйл ажиллагаа Сод эрдэм сургуулийн зааланд болж өнгөрлөө. Уг үйл ажиллагаанд Хөвсгөл аймгийн Ахмадын хорооны дарга Л.Төмөрбаатар, Аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Ц.Гончиг, ЗДТГ-ын дарга Х.Ган-Очир, Мөрөн сумын засаг дарга Ц.Гансүх, ХХҮГ-ын дарга Б.Эрдэнэхуяг, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарын орон нутаг дахь төлөөлөгч Сарангэрэл нар оролцлоо.  УИХ-аар батлагдан гарсан Ахмад настны тухай хууль болон орон нутгаас ахмадуудын чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн талаар мэдээлэл өгч, Аймгийн ХДТ-ын уран бүтээлчид уран бүтээлийнхээ дээжээс ахмадуудад тоглож сонирхууллаа. Аймгийн ИТХ-ын даргын мэндчилгээг ИТХ-ын нарийн бичгийн дарга Ц.Гончиг уламжилж, олон жил дизельчнэр ажилласан тус хорооны өндөр настан Мөнхбаярын Дашгэлэгт МУ-ын ерөнхийлөгчийн 2017 оны 07 сарын 06-ны 170-р зарлигаар хүртээсэн Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонг гардуулж урт насалж удаан жаргахыг хүсэн ерөөлөө. УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар өөрийн сонгогдсон тойргийн ахмадуудад гарын бэлэг мөн гардууллаа. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6082
4601 / 76%
922 / 15%
273 / 4%
286 / 5%