Хөвсгөл аймгийн ИТХ-ын дарга Л.Төмөрбаатар өөрийн сонгогдсон Мөрөн сумын 7-р багийн ахмадуудад жил бүрийн Олон *улсын ахмадын баяр, Цагаан сараар хүндэтгэл үзүүлэн гарын бэлэг гардуулдаг уламжлалтай. Мөрөн сумын 7-р баг нь 361 ахмадтай юм. Энэ жилийн ахмадын баяраар аймгийн ИТХ-ын дарга албан томилолтоор өөр газар ажиллаж байгаа ч ахмадууддаа хүндэтгэл үзүүлэн гарын бэлэг гардуулж, урлагийн тоглолт үзүүллээ. ИТХ-ын даргын мэндчилгээ, гарын бэлгийг ИТХ-ын нарийн бичгийн дарга Ц.Гончиг, Мөрөн сумын ИТХ-ын төлөөлөгч Базардамбуу нар гардуулж ахмадууддаа эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөлөө.