Зочдыг Чингэлтэй дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Хурлын ажлын албаны дарга Ц.Алтанцацрал хүлээн авч уулзан Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагаа, зорилго, зорилт, цаашид хийж хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар танилцуулга хийлээ.
Ажлын айлчлалын гол зорилго нь хоёр талын хооронд харилцан ажлын туршлага солилцох, хамтран ажиллах чиглэлүүдийг тодорхойлох явдал байсан бөгөөд ажлын уулзалтын үеэр төлөөлөгчид цаашдын хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцсон юм.
Уулзалтын үеэр Баянхонгор аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц. Отгонбаяр “Дүүргийн 25 жилийн ойгоо ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлсэнд баяр хүргээд нийслэл төдийгүй улсын хэмжээнд ажил үйлсээрээ тэргүүлж буй Чингэлтэй дүүрэгтэй хамтран ажиллаж туршлага хуваалцаж буйдаа баяртай байгаагаа илэрхийлж байв.
