Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

“CHAMBER BUS” БИЗНЕС АЯЛАЛ

2017-09-29

МҮХАҮТ-ын Хөвсгөл аймаг дахь салбар танхим болон Дэлхийн ОУБ-аас хамтран зохион байгуулсан “CHAMBER BUS” бизнес аялал нь үндэсний үйлдвэрлэлтэй газар дээр нь очиж туршлага судлах, түншийн холбоо тогтоох, төр хувийн хэвшлийн уялдаа холбоог сайжруулах, бизнес эрхлэгчдийн саналыг төрд уламжлан хүргэх зорилготойгоор 2017.09.03-06 өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. “CHAMBER BUS” аялалын багын ажлын хэсгээр МҮХАҮТанхимын Хөвсгөл аймаг дахь салбар танхимын дарга Ж.Сарангэрэл, Хөвсгөл аймаг дахь салбар танхимын санхүү гишүүнчлэл хариуцсан мэргэжилтэн Б.Дорждулам, “Мөрөн ТВ” сэтгүүлч Б.Гантуяа, МҮХАҮТанхимын мэргэжилтэн С.Оюунзул, “Дэлхийн зөн” ОУБ-ын мэргэжилтэн Д.Энхцэцэг, “Бат Энх хөлөг” ЗТК жолоооч Б.Сандуйжав нар ажилласан байна..
“CHAMBER BUS” аялалын хамт олныг халуун дотноор хүлээн авч, арвин туршлагаа дэлгэсэн Хүнсний ногоо боловсруулах үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулдаг “Баясах трейд ХХК”-ны Багро үйлдвэрийн хамт олон, сүү цагаан идээ боловсруулах үйл ажиллагаа явуулдаг “Сүү ХК”-ны сүүний үйлдвэрийн хамт олон, жимс жимсгэнэ боловсруулах үйлдвэрийн “Эко эрдэнэ ХХК” хамт олон, ноосон бэлэг дурсгалын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг Хонин холбоо ХХК “Хөсөг”, “Ноосон зангилаа” дундын хоршооны хамт олон, тоног төхөөрөмж үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулдаг “Чиглэл ХХК” хамт олон, “Жанжин-25” төслийн хамт олонд гүн талархал илэрхийлье. Мөн орон нутагт үйл ажиллагаа явуулж буй ААН, байгууллагуудын дуу хоолойг МҮХАҮТанхимын удирдлагуудад хүргэсэн юм. Энэ үеэр МҮХАҮТанхимын дарга М.Оюунчимэг хүлээн авч уулзаж орон нутгийн бизнес эрхлэгчдэд тулгамдаж буй ямар нйитлэг асуудал байгааг хүлээн авч шийдвэрлэх тал дээр анхаарч ажиллана гэдгээ хэлсэн байна. “CHAMBER BUS” аялалын баг УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар, Ц.Даваасүрэн нартай уулзаж цаг үеийн мэдээлэл авсан бөгөөд энэ үеэр яригдсан гол асуудал нь орон нутгийн брэндийг бий болгох, мөн бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулах нэгдсэн цэгтэй болох асуудал байсан юм. Энэхүү асуудлыг МҮХАҮТанхимын Хөвсгөл аймаг дахь салбар танхимаас төр хувийн хэвшлийн уялдаа холбоог сайжруулах зорилгоор УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнтэй хамтран ажиллахаар боллоо. Энэхүү аялалд дараах ААН байгуулагуудыг дараах чиглэлээр хамрууллаа. Үүнд:
№ Байгууллага ААН Оролцогчийн овог нэр Чиглэл салбар

1 Өрхийн үйлдвэрлэл Ц.Мөнхзаяа Эсгий эдлэл, гар урлал сувинер,
2 Хэрлэн цех Б.Отгонөлзий Мах махан бүтээгдэхүүн боловсруулах
3 Нүнжиг цех Б.Нямжав жимс, хүнсний ногоо боловсруулалт
4 Түмний ногоо дэлгүүр Б.Эрдэнэцэцэг жимс, хүнсний ногоо боловсруулалт
5 Дулан хаан хоршоо А.Ганзориг Тоног төхөөрөмжтэй танилцах 
6 Титаник ХХК Б.Оюунцэцэг жимс, хүнсний ногоо боловсруулалт
7 Цагаан баавгай зайрмагны цех Ц.Буяндалай Тоног төхөөрөмжтэй танилцах 
8 Хөвсгөл иргэн ХХК Д.Отгондулам Эсгий эдлэл, гар урлал сувинер
9 Дэлгэрэх шим ХХК Ч.Оюунгэрэл Жимс, хүнсний ногоо боловсруулалт
10 Тэмүүлэн цех С.Одончимэг Эсгий эдлэл, гар урлал сувинер
11 “Баялаг” малчдын бүлэг Б.Долгорсүрэн Сүү, сүүн бүтээгдэхүүн, арьс нэхий боловсруулах
12 Өрхийн үйлдвэрлэл Х.Наранчимэг Сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах
13 Өрхийн үйлдвэрлэл эрхлэгч Г.Даваажаргал Сүү, сүүн бүтээгдэхүүн, арьс нэхий боловсруулах
14 Өрхийн үйлдвэрлэл М.Баяржаргал Сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах
15 Өрхийн үйлдвэрлэл эрхлэгч Б.Эрдэнэцэцэг Хүнсний ногоо боловсруулах, эсгий эдлэл гар урлал
16 “Уст” малчдын бүлэг М.Мөнхгэрэл Сүү, сүүн бүтээгдэхүүн, ноос гар урлал
17 “Аривжих” малчдын бүлэг М. Батмөнх Арьс нэхий, сүүн бүтээгдэхүүн боловсруулах, 
18 МОН-9183 төсөл О.Содгэрэл Хүнсний ногоо боловсруулах, эсгий эдлэл гар урлал
19 Сант өндөр ХХК С.Оюунчимэг Тоног төхөөрөмжтэй танилцах 
20 Эко жимс С.Цэцэгмаа Тоног төхөөрөмжтэй танилцах 
21 Тус дэм цех М.Нарантуяа Сүү сүүн бүтээгдэхүүн

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6082
4601 / 76%
922 / 15%
273 / 4%
286 / 5%