Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

“ИТХ-ЫН ХЯНАЛТ-ОРОЛЦОО” ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН САНАЛ АСУУЛГАД ХӨНДЛӨНГИЙН МОНИТОРИНГ ХИЙЛЭЭ

2017-09-25

Дархан-Уул аймгийн ИТХ-аас хэрэгжүүлж буй “ИТХ-ын хяналт-Оролцоо” төслийн хүрээнд аймгийн ИТХ, Тэргүүлэгчдээс сүүлийн 10 жилийн хугацаанд гаргасан тогтоолуудаас нийтийг хамарсан, хэм хэмжээ тогтоосон болон хяналт шалгалтын чиглэлээр гарсан шийдвэрүүдийг сонгон авч, амьдралд хэрхэн нийцэж байгаа, иргэдэд хэрхэн үр өгөөжөө өгч байгаа талаар  урьдчилсан тандалт судалгааг явуулсан юм. 
Судалгаанд оролцогчдод орон нутгийн нийгэм эдийн засгийг хөгжүүлэх, иргэдийн аж амьдралыг сайжруулахад аймаг, орон нутгийн зүгээс явуулж буй бодлого, гаргасан шийдвэр зөв оновчтой байж, төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэхэд  чухал хувь нэмэр оруулах талаар тайлбарлан харилцан ярилцлага, асуулга анкетын хэлбэрээр санал асуулгыг авсан ба нийтдээ 630 гаруй иргэн хамрагджээ.
Уг санал асуулгын дүнг Хөрөнгө оруулалт, хөгжлийн төв ТББ нэгтгэн дүгнэж, мониторинг хийсэн бөгөөд судалгааны дүнгээс авч үзэхэд иргэд улс төрийн шийдэл гаргах болон тухайн иргэний өөрсдийн амьдралтай салшгүй холбоотой зүйлд л ач холбогдол өгч оролцдог хандлага нийтлэг байна гэж дүгнэсэн байна. 
Тиймээс Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага болох бүх шатны хурал нь иргэдэд ил тод нээлттэй ажиллаж, үйл ажиллагаагаа  сурталчилах, тухайн орон нутгийн хөгжлийн бодлогыг тодорхойлох, иргэдийн өмнө тулгамдаж буй асуудлыг судлан шийдвэрлэхэд иргэдийг оролцуулах шаардлагатай. Ингэснээр тэдний идэвхи оролцоо, төрд итгэх итгэлийг нэмэгдүүлж, төр, иргэний эргэх холбоог шинэ түвшинд гаргах болно гэсэн дүгнэлтийг гаргасан байна. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%