Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

“ДӨЛ-2017” ТЭМЦЭЭНИЙ НЭЭЛТ БОЛОВ

2017-09-25

Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд зохион байгуулагдаж буй Батлан хамгаалахын сайдын нэрэмжит улсын аварга шалгаруулах цэрэг-спортын “Дөл-2017” тэмцээний нээлтийн үйл ажиллагаа 2017 оны 09 дүгээр сарын 21-нд Тавантолгой дахь Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд боллоо. Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, Хурандаа Ж.Болдбаатар, Дархан-Уул аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинбат, дүүргүүдийн Засаг дарга, цэргийн штабын дарга нар, 21 аймаг, нийслэлээс шалгарсан 24 багийн 300 гаруй тамирчид оролцлоо. Манай аймгаас сургууль тус бүрээс шалгарсан шилдэг тэргүүний 13-н сурагчдыг аймгийн Цэргийн штабын дарга Ц.Энхтөр ахалж, офицер Б.Оргилсайхан, Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн сургагч багш Р.Ганхуяг, Х.Гантулга дасгалжуулан амжилттай оролцож байна. Сурагчид жагсаалын үзүүлэх тоглолт, 16-н тоот дасгал, маршийн гүйлт, мэндчилгээ, галын бэлтгэл зэрэг төрлүүдээр өөр хоорондоо өрсөлдөж байгаа бөгөөд аймгийн Засаг даргын орлогч тамирчдад амжилт хүслээ. Нээлтийн үеэр Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж “Энэхүү тэмцээнийг өсвөр, залуу үеийнхнийг дайчин, хөдөлмөрч уламжлалаар хүмүүжүүлэх, бие бялдрын хүмүүжил, цэргийн анхан шатны бэлтгэл сургуулилтын үр дүнг дээшлүүлэх, эх орноо батлан хамгаалах үйл хэрэгт бүх талаар бэлтгэхэд тус дөхөм болох зорилгоор ерөнхий боловсролын бүрэн дунд, техник мэргэжлийн болон тусгай мэргэжлийн сургуулиуд, үйлдвэр албан байгууллагууд, сум нэгдэл, сангийн аж ахуйд жил бүрийн 4 дүгээр сард, аймаг, хотод 5 дугаар сард зохион байгуулж, улсын хэмжээнд 3 жилд нэг удаа зохион байгуулж байсан. Үүнээс хойш хэсэг хугацаанд завсарлаж байгаад 2000 оноос аймаг, нийслэлд жил бүр зохион байгуулагдах болж, энэ оноос Батлан хамгаалахын сайдын нэрэмжит УАШ цэрэг, спортын “Дөл” цогцолбор тэмцээн өргөжин зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм. Энэхүү тэмцээн нь хүүхэд залуусыг сахилга хүмүүжил, хувийн зохион байгуулалт бүхий иргэн болгон төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой.” гэдгийг онцолж байлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4080
2767 / 68%
822 / 20%
243 / 6%
248 / 6%