Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

ДААТГАЛЫН САНГИЙН ОРЛОГОО 104 ХУВИАР БИЕЛҮҮЛЖЭЭ

2017-09-25

Өнгөрсөн хагассайн өдөр /2017.09.23/ амралтын өдөр хэдий ч Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэс бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж иргэдэд эрүүл мэнд, нийгмийн даатгалын үйлчилгээг түргэн шуурхай үзүүллээ. Тус хэлтсийн үйл ажиллагаатай аймгийн Засаг дарга С.Насанбат танилцаж өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлын тайланг сонслоо. 2017 оныг “Эерэг харилцаа- чанартай үйлчилгээ”-ний жил болгон зарласантай холбогдуулан Төрийн үйлчилгээг иргэд даатгуулагчдад тасралтгүй үйлчлэх зорилгоор хамт олны санаачлагаар 2017 оны 03 дугаар сарын 01-нээс эхлэн байцаагч, ажилтнууд цайны цагаараа ажлын байрандаа ээлжлэн үлдэж цайны цаггүйгээр ажиллаж эхэлснээр даатгуулагчийн сэтгэл ханамж дээшилсэн байна. Мөн Нийгмийн даатгалын багц хуулийн тухай болон эрүүл мэндийн даатгалын хуулиар 14 ажил олгогчдод сургалт сурталчилгаа хийж, 4560 гаруй даатгуулагч хамрагджээ. Нийгмийн даатгалын сангийн орлого 25,789.2 сая төгрөг төвлөрүүлэхээс 26,810.9 сая төгрөгийг төвлөрүүлж, төлөвлөгөөний биелэлт өссөн дүнгээр 104.0 хувиар биелсэн үзүүлэлттэй байна. Аймгийн хэмжээнд 4 сумын нийт 13719 тэтгэвэр авагчийн хувийн хэргийг холбогдох хууль тогтоомжийн дагуу шалгахаас 13719 тэтгэвэр авагчдын тогтоолтыг тэтгэврийн программын мэдээлэл болон хувийн хэрэгтэй нь тулган шалгаж, ажлын гүйцэтгэл 100 хувь буюу 5.0 онооны үзүүлэлттэй шалгаж ажилласан байна. Тэтгэврийн хувийн хэрэг материалыг нягтлан шалгахад үндэслэлгүй баримтаар тогтоосон, хуулийн заалт буруу хэрэглэснээс 4 хүний 4857271 төгрөгийн тэтгэврийг тус тус төлүүлэх, 9 хүний 4786093 төгрөгийн тэтгэврийг нөхөн олгохоор шийдвэрлэн ажилласан бөгөөд 4 тэтгэвэр авагчидтай холбоотой 159408900 төгрөгийн улсын байцаагчийн акт тавигджээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4080
2767 / 68%
822 / 20%
243 / 6%
248 / 6%