Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

БНХАУ-ЫН ӨМӨЗО-НЫ У ХАЙ ХОТЫН УДИРДЛАГУУД МАНАЙ АЙМАГТ АЙЛЧЛАВ

2017-09-25

Дархан-Уул аймагт  /2017.09.24/ БНХАУ-ын ӨМӨЗО-ны У Хай хотын дарга Гао Шихун, Эдийн засаг, мэдээллийн хорооны дарга Ли Чүньшяо, Боловсролын товчооны дарга Гао Шиүнвэнь, Монгол-Хятад эмнэлгийн захирал Бай Юихао У, Гадаад харилцааны газрын дарга Жан-Янь, Үндэсний хэрэг эрхлэх товчооны Монгол хэлний орчуулагч Хөхбаяр нар айлчилж байна. Айлчлалын гол зорилго нь Дархан-Уул аймаг У хай хотын хооронд тогтоосон, эрх тэгш, найрсаг, харилцан ашигтай харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, хамтын ажиллагааны цаашдын бодлогоо оновчтой, зөв алсын хараатай тодорхойлоход оршжээ.

            Дархан-Уул аймаг, У Хай хоттой найрсаг хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай санамж бичгийг 8 сарын өмнө байгуулсан билээ. Энэ хүрээнд тус хотын удирдлагууд манай аймагт хүрэлцэн ирээд байна. Уулзалтын үеэр аймгийн Засаг дарга С.Насанбат “Богино хугацаанд 2 талын удирдлагууд харилцан бие биедээ айлчилна гэдэг бол бидний харилцаа цаг хугацаатай уралдан хөгжиж байгаагийн илрэл бөгөөд цаашид хамтын ажиллагаа улам өргөжих давуу талтай.” Гэдгийг онцолж байлаа. Мөн уулзалтын төгсгөлд цаашдаа эдийн засаг, худалдаа, эрдэс баялгийн олборлолт, экологийн бүтээн байгуулалт, боловсрол, соёл, эрүүл мэндийн салбарын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд 2 тал хамтдаа хичээж ажиллах, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын хамтын ажиллагааг дэмжих, харилцан ашигтай хамтран ажиллах нөхцөл боломжийг нэмэгдүүлэх замаар найрсаг харилцаагаа өргөжүүлэхээр болсон юм.

            Ирэх 11 дүгээр сарын эхээр тус хотод Дархан-Уул аймгийн төлөөлөл дахин айлчилж санамж бичигт гарын үсэг зурахаар боллоо. БНХАУ-ын ӨМӨЗО-ны У Хай хотын дарга Гао Шихун тэргүүтэй ажлын хэсэг 25, 26-ний өдрүүдэд манай аймгийн эрүүл мэнд, боловсрол, үйлдвэр аж ахуй нэгж, хотын бүтээн байгуулалтын ажилтай биечлэн танилцах ажээ.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4080
2767 / 68%
822 / 20%
243 / 6%
248 / 6%