Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Эрдэнэбулган суманд боом өвчин гарч хорио цээрийн дэглэм тогтоолоо.

2017-09-21

Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Удган багийн “Баян голын-Ам” гэдэг газар малчин М-ийн 3 тугал  халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсон тул дээж аймгийн Мал эмнэлэг ариун цэврийн лабораторид шинжлүүлэхэд "Боом" өвчин болох нь тогтоогдож тухайн өвчин гарсан газарт Эрдэнэбулган сумын Засаг даргын захирамжаар 14 хоногийн хорио цээрийн дэглэм тогтоолоо.
Голомтод 5 айлын 11 хүн, мянга гаруй мал байгаа бол 200 гаруйг нь вакцинжуулсан байна. Тус аймагт он гарсаар 6 сард Мөрөн сум, Бүрэнтогтох суманд тус тус боом гарсан бол гурав дахь тохиолдол ийнхүү Эрдэнэбулган суманд бүртгэгдлээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6082
4601 / 76%
922 / 15%
273 / 4%
286 / 5%