Хөвсгөл аймаг дахь салбар танхимын ерөнхийлөгч, аймгийн Засаг дарга Л.Ганболд болон салбар танхимын тэргүүлэгчид Өвөрхангай аймагт болох төвийн бүсийн "Тусгай олимп"-т оролцох хүүхдүүдэд амжилт хүсч орон нутагт үйлдвэрлэлээ явуулж байгаа спортын хувцасны Monline лого бүхий цамцыг гардуулж амжилт хүслээ.
Тусгай олимп энэ сарын 21-23-ы өдрүүдэд болох бөгөөд хоймор нутгаас ширээний теннис, агаарын теннис, хөнгөн атлетик, сагсан бөмбөг гэсэн төрлүүдэд 12 тамирчин оролцоно. Оролцогчдын замын зардлыг аймгийн Засаг даргын тамгын газар хариуцаж байгаа бөгөөд хүүхэд бүр харгалзагч болон аав ээжтэйгээ явна. Тусгай олимп амжилттай оролцвол улсын болон дэлхийн тэмцээн наадамд оролцох эрхтэй болох ажээ.