Төрөлт яагаад буурч байгаа тухай албан ёсны судалгаа гараагүй ч эдийн засгийн хямралтай холбоотой гэж үзэж байна. Мөн эмэгтэйчүүд ихэвчлэн өрх гэрээ авч явж буй учраас тэд хөдөлмөрлөх, ар гэрээ авч явахын тулд төрөлт буурч байгаа гэж зарм хүмүүс тайлбарлаж байлаа. Төрөлт Алаг-Эрдэнэ, Жаргалант, Их-Уул, Рэнчинлхүмбэ, Тариалан, Тосонцэнгэл, Түнэл, Цагаан-Үүр, Эрдэнэбулган сумдад өсч, бусад сумдад өмнөх оны мөн үеэс буурсан үзүүлэлттэй байна. Нийт төрсөн эхчүүдээс 6 ба түүнээс дээш удаа хяналтад хамрагдсан хамрагдалтын хувь 89,7 хувь байгаа гэнэ.
Эх сурвалж: montsame.mn