Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

​Соёл, урлагийн ажилтнууд спортын 4-н төрлөөр өрсөлдлөө

2017-09-15

Жил бүрийн есдүгээр сарын хоёр дахь ням гарагт Соёл, урлагийн ажилтны өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэхүү өдрийг улс орон даяар 1993 оноос хойш тэмдэглэн өнгөрүүлэх болсноос эдүүгээ 24 дахь жилтэйгээ золгож байна. Тус өдрийг тохиолдуулан Дархан-Уул аймгийн соёл урлагийн ажилтнууд Спортын ордонд 4-н төрлийн тэмцээнээр хурд хүч, мэдлэг ухаанаараа өрсөлдөж байна. Аймгийн хэмжээнд соёл урлагийн салбарт хүчин зүтгэж байгаа ажилтнуудын төлөөлөл болсон 10 багийн 60 гаруй мэргэжилтнүүд оролцож байгаа ажээ.2017 оны 09 дүгээр сарын 16-нд иргэд олон нийтийг хамарсан үйл ажиллагаа буюу Нээлттэй хаалганы өдрийг Дархан-50 цогцолборт соёлын байгууллагын ажилтан албан хаагчид хамтран зохион байгуулах ажээ. Өнгөрсөн жилүүдэд соёл урлагийн ажилтны өдрийг тогтсон нэг өдөр тэмдэглэж өнгөрүүлдэг байсан бол энэ жил нийгэмд чиглэсэн сайн дурын олон ажил зохион байгуулж байгаагаараа онцлог юм байна.Эх орныхоо урлаг соёлыг тасралтгүй хөгжүүлэн, хойч үедээ уламжлан үлдээж өвлүүлэх, үзэгч олон түмэндээ шинэ уран бүтээлийг өргөн барихын төлөө цаг ямагт хичээнгүйлэн зүтгэж байдаг нийт уран бүтээлчид, урлаг соёлын байгууллагын ажилтнууд та бүхэнд Соёл урлагийн ажилтны өдрийн мэндийг өргөн дэвшүүлж байна.  

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4080
2767 / 68%
822 / 20%
243 / 6%
248 / 6%