Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

ҮНДЭСНИЙ ХЭМЖЭЭНИЙ САЙН ТУРШЛАГА СУДЛАХ СУРГАЛТ БОЛЛОО

2017-09-15

Монгол Улсын Засгийн газраас эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх зорилгоор 2002 оноос Дэлхийн банк болон Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр “Тогтвортой амьжиргаа” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Эхний үе шат 2002-2007 онд, хоёр дахь шат 2008-2013 онд тус тус хэрэгжсэн бөгөөд хоёр шатны төслийн үр дүнд “Төсвийн тухай хууль”-д өөрчлөлт оруулж 2013 онд Орон нутгийн хөгжлийн сан бий болсон. Тус сангийн хүрээнд орон нутагт нэн шаардлагатай хөрөнгө оруулалтыг иргэдийн оролцоотойгоор эрэмбэлэх, иргэдийн саналд үндэслэн төсөл, арга хэмжээ, хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлууд хийгдсэн. Эхний хоёр төслийн хүрээнд бий болсон ололт амжилтыг бататгах, нутагшуулах, сайн засаглалыг дэмжих, ОНХС-гийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд орон нутагт шаардлагатай чадавхийг бэхжүүлэх зорилгоор “Тогтвортой амьжиргаа–3” төслийг хэрэгжүүлж байна.

 Энэ хүрээнд сайн туршлагыг нэвтрүүлж чадсан Дархан-Уул аймагт анх удаа үндэсний хэмжээний сайн туршлага судлах 2 өдрийн сургалтыг явууллаа.


Уг арга хэмжээнд Дэлхийн банк, Швейцарын хөгжлийн агентлаг, ОНТА, Сангийн яам болон 21 аймгаас нийт 41 хүн оролцлоо. Монгол улсын 330 сумаас Дархан-Уул аймгийн 4-н сайн туршлага нэвтрүүлсэн сумдаар шалгарчээ. Иймээс энэхүү үндэсний хэмжээний сайн туршлагыг судлах сургалтаа манай аймагт явуулж байгаа юм байна. Мөн Дархан сум ОНХС-аар хийгдсэн бүтээн байгуулалтын ажлуудаараа шилдгээр шалгаран энэ онд 356 сая төгрөгөөр шагнуулсан бөгөөд гэр хорооллын баг тус бүрд 10, орон сууцны хорооллын багуудад тус бүрд нь 15 сая төгрөгийг хуваарилан нийт 14 ажил төлөвлөсний 10 ажил нь бүрэн дуусаж 4 ажил нь хийгдэж байна.



 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4080
2767 / 68%
822 / 20%
243 / 6%
248 / 6%