Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

“ХАРИУЦЛАГАТАЙ ХАМТАРСАН БАГ” СУРГАЛТ БОЛОВ

2017-09-13

Дархан-Уул аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас санаачлан Дэлхийн зөн олон улсын байгууллагын санхүүжилтээр “Хамтарсан баг”-ийн үйл ажиллагааг эрчимжүүлж хамгааллын үйлчилгээг анхан шатны нэгжид чанартай үзүүлэх зорилгоор хүүхдийн эсрэг болон гэр бүлийн хүчирхийлэл, нийгэм сэтгэл зүйн үйлчилгээ, кейс дээр ажиллах аргачлал арга зүйгээр хангаж, хамтарсан багийн гишүүдийн ур чадварыг нэмэгдүүлэх зорилготойгоор Дархан-Уул аймгийн хамтарсан багийн гишүүдэд 2 өдрийн чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа. Сургалтад хамтарсан багийн гишүүд болох багийн засаг дарга, сум, багийн нийгмийн ажилтан, цагдаагийн хэсгийн байцаагч, хүүхдийн албаны мэргэжилтнүүд, ЕБС-ийн нийгмийн ажилтан, ХХҮГ-ын баг хариуцсан халамжийн мэргэжилтэн, СӨББ-ын арга зүйчид, өрхийн эмнэлгийн ахлах эмч, хүүхдийн элч зэрэг 175 хүн хамрагдсан байна. Хамтарсан баг нь аймаг, сумын засаг даргын захирамжаар шинэчлэн байгуулагдаж үйл ажиллагаа нь тогтмолжсон ба цаашид чадавхжуулах сургалтыг үе шаттай зохион байгуулахаар болжээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4080
2767 / 68%
822 / 20%
243 / 6%
248 / 6%