Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэлээ.

2017-09-11

 Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг жил бүрийн 9 дүгээр сарын 10-нд хүндэтгэн дурсдаг билээ.  Монгол Улсад  улс төрийн хилс хэргээр олон мянган хүнийг хоморголон хэлмэгдүүлсэн хар үйл явдлаас хойш 80 дахь жил энэ онд тохиож байна. Өнгөрсөн нийгмийн хар бараан сүүдрийн нэг бол Монгол улс өнгөрсөн зууны 30-аад онд 37000 гаруй хүнийг баривчилан шийтгэгдсэнээс 27720 хүн нь буудуулж амь насаа алджээ. Энэ хэрэгт Монголын насанд хүрсэн эрэгтэйчүүдийн 10,9 хувь, нийт ард түмний таван хувь нь өртсөн байна. Лам нар л гэхэд 17 мянга гаруй хэлмэгдсэний 14 мянга нь цаазлагдсан байна. Одоогийн байдлаар дээрх 37000 гаруй хүмүүсээс 29000 орчим нь хилс хэрэгт гүтгэгдсэн нь тогтоогдож, цагаатгагдсан юм. Аймгийн цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комиссоос санаачлан 2015 онд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдэд зориулсан суваргыг Мөрөнгийн хүрээ Гандандаржаалин хийдийн хашаанд босгосон бөгөөд жил бүрийн энэ өдөр хилс хэрэгт хэлмэгдэгсдийн өдрөөр тэдний дурсгалыг хүндэтгэдэг билээ. Хөвсгөл аймгийн цагаатгалын комиссоос хэлмэгдэгсдийн дурсгал, хойчийн буянд нь зориулсан бүтээсэн суврагыг эргэж, Мөрөнгийн Хүрээ Гандандаржаалан хийдэд Их Манал ном хуруулан дурсгалыг нь хүндэтгэлээ. 
Халуун итгэл цөхөрсөн
Хатан зүрх шархирсан
Хар дарсан жилүүдийг
Хамаг Монголчууд бүү мартаг" хэмээн хэлмэгдэгсдийн хөшөөнд бичээстэй байдаг дөрвөн мөртийг та бид мартах учиргүй билээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6082
4601 / 76%
922 / 15%
273 / 4%
286 / 5%