Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

ХӨВСГӨЛ АЙМАГТ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙГАА ХҮҮХЭД ХАРАГЧ НАРЫГ ЧАДАВХЖУУЛАХ ДАВТАН СУРГАЛТЫГ АЙМГИЙН ЗДТГ, ДЗМОУБ-ТАЙ ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА.

2017-09-06

Хүүхэд харах үйлчилгээ эрхлэгч иргэдийг чадавхжуулах давтан сургалтыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас ирүүлсэн чиглэлийн дагуу 2017 оны 09-р сарын 06-07-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль хэрэгжээд 1 жил 8 сар өнгөрлөө. Хуулийн хэрэгжилтийг хангах ажлууд аймгийн хэмжээнд хэвийн явж байгаа бөгөөд энэ хүрээн дэх гол үйл ажиллагаа бол хүүхэд харах үйлчилгээг чанартай зохион байгуулах явдал юм.
Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн “Хамгаалагдсан хүүхэд-аз жаргалтай гэр бүл” дэд хөтөлбөрөөр хүүхэд хамгааллын асуудалд онцгой анхаарч Хүүхэд хамгааллын үйлчилгээний тогтолцоог бий болгохыг зорьж байгаа.
Хүүхэд харах үйлчилгээ нь хүүхэд хамгааллын тогтолцооны салшгүй нэг бүрэлдэхүүн хэсэг болж хөгжинө.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 426 нэгж үйл ажиллагаа явуулж байна. Тэдгээрт 5100 орчим хүүхэд хамрагдаж, 1025 иргэн байнгын ажлын байраар хангагдсан байна.
Аймгийн хэмжээнд 2-5 насны 11166 хүүхэд байгаагаас 8208 нь 43 цэцэрлэгт хүмүүжиж байгаа. СӨБ-ын үйлчилгээний гадна 2960 орчим хүүхэд байна.
Тэдгээрийн 11.7% нь буюу 347 хүүхэд энэхүү үйлчилгээнд өнөөдрийн байдлаар хамрагдаж байна. Одоогоор 15 суманд 73 хүүхэд харагч ажиллаж байна.
Хөгжлийн бэрхшээлтэй нийт хүүхдийн 0.7%-ийг нь хамруулж байна.
Энэ үйлчилгээний хэрэгцээ их байгаа бөгөөд цэцэрлэгийн ачааллыг бууруулах, боловсролын үйлчилгээ авч чадахгүй байгаа хүүхдүүдэд уг үйлчилгээгээр дамжуулан хүрч ажиллах зорилт тавин ажиллаж байгаа аж. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6082
4601 / 76%
922 / 15%
273 / 4%
286 / 5%