Австрали улсын “Интерпласт” олон улсын байгууллагын Австралийн эмч нарын баг 2017 оны 8-р сарын 7-15-нд Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэгт ажиллан, түлэнхийн дараах нөхөн сэргээх, сэргээн засах чиглэлээр 65 хүүхдэд үзлэг оношилгоо хийж, зөвлөгөө өгсөн байна. .
Түлэнхийн дараах сорви, гэмтэлтэй 10 хүүхдэд хагалгаа хийж, 6 хүүхдэд сорвины тариа үнэ төлбөргүй хийж өглөө. Мөн мэдээгүйжүүлэг, түлэнхийн дараах мэс заслын сүүлийн үеийн арга техникээсээ Мэс засал, гэмтлийн тасагт болон МЭЭТ –ийн эмч, сувилагч нарт зааж сургажээ.
Орон нутагтаа гэмтлийн эмч Б.Чулуунбатыг “Түлэнхий судлал” –ын төрөлжсөн нарийн мэргэжлээр мэргэшүүлж, түлэгдэлтийн хагалгааны нэр төрөл 5 аар нэмэгдүүлэн Хөвсгөл аймагт орон нутагтаа түлэгдэлтийн үеийн тусламж үйлчилгээг сайжруулан ажиллаж байгаа аж.