Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

10-Р ЦЭЦЭРЛЭГ ШИНЭЭР АШИГЛАЛТАНД ОРЛОО

2017-09-01

Улаангом сумын 7,9,12-р багийн дунд 10-р цэцэрлэг шинээр байгуулагдаж, ашиглалтанд орлоо. Тус цэцэрлэг нь 75 хүүхдийн багтаамжтай боловч цэцэрлэгт хамрагдах хүүхдийн тоо их байгаагаас 120 хүүхдийг хүлээн авахаар бэлтгэл ажлаа хангасан байна.

10-р цэцэрлэг нь н.Дуламсүрэн эрхлэгчтэй, 3 бүлэг 19 багш ажилтантайгаар үйл ажиллагаагаа эхлэж байна.

Тус цэцэрлэгийн нээлтийн үйл ажиллагаанд Аймгийн Засаг дарга Д.Батсайхан, Засаг даргын зөвлөх Т.Нямсамбуу, цэцэрлэгийн эрхлэгч н.Дуламсүрэн, БСУГ-ын сургуулийн өмнөх боловсрол хариуцсан мэргэжилтэн н.Алтанцэцэг, ИТХ-ын төлөөлөгч Я.Цэцэгмаа нар оролцож сурагчдад амжилт хүсэж, баяр хүргэлээ.

Увс аймагт нийтдээ 31 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж, түүнд 6766 хүүхэд хамрагддаг байна. Харин 30 ЕБС-д нийтдээ 17373 хүүхэд суралцдаг ажээ.

Ийнхүү Увс аймгийн хөгжил дэвшил бүтээн байгуулалт нэгээр нэмэгдэж, хүүхэд багачууд маань тав тухтай орчинд сургуулийн өмнөх боловсрол эзэмших боломжтой боллоо. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4081
2767 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%