Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

2017-2018 оны хичээлийн шинэ жилийн нээлт боллоо

2017-09-01

ЕБС, цэцэрлэгийн 2017-2018 оны хичээлийн шинэ жилийн нээлт улсын хэмжээнд 2017.09.01-ний өдөр орон даяар нээлтээ хийлээ.

Маршал Ю.Цэдэнбалын нэрэмжит, Алтан гадас одонт, Улсын тэргүүний Цогцолбор 1-р сургууль, Улаангом сумын 1-р цэцэрлэгийн нээлтэнд аймгийн ИТХ-ын дарга, Э.Насанбат, Улаангом сумын Засаг дарга Ц.Пүрэвжав, АЗДТГ-ын НБХ-ийн Боловсрол, ШУ-ны асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Намсрай, БСУГ-ын төлөөллүүд оролцож багш, сурагчид, бяцхан багуучуудад сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсэж, мэндчилгээ дэвшүүлэн баяр хүргэлээ.

Энэ жил 252,753 хүүхэд цэцэрлэгт, ЕБС-д 575,879 суралцагч суралцах юм байна. Улсын хэмжээнд төрийн болон төрийн бус өмчийн нийт 1,422 цэцэрлэг ажиллаж байгаа бөгөөд үүний 877 нь төрийнх бөгөөд 209,568 хүүхэд, харин төрийн бус өмчийн 545 цэцэрлэгт 33,864 хүүхэд явах аж. Цэцэрлэгт хамрагдах хүүхэд өмнөх оныхоос 9,321-ээр нэмэгдсэн байна.

Харин ЕБС-ийн хувьд нийт 798 төрийн болон төрийн бус өмчийн сургууль ажиллана. Үүний 654 нь төрийнх 538,846 хүүхэд, төрийн бус өмчийн 144 сургуульд 37,033 хүүхэд суралцана. ЕБС-д суралцах хүүхдийн тоо өмнөх оныхоос 23,926-аар нэмэгдсэн байна.

1 дүгээр ангид 73,545 хүүхэд элсэн суралцах ба 1-р ангийн элсэгчид өнгөрсөн оныхоос 11,300 -аар нэмэгджээ.

 

 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4081
2767 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%