Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Өнөөдөр хичээлийн шинэ жилийн эхний өдөр

2017-09-01

Зуны зугаатай өдрүүд ард хоцорч, хүсэн хүлээсэн есдүгээр сарын нэгэн айлчлан ирлээ. Хичээлийн шинэ жилийн нээлт орон даяар 08:00 цагт эхэлнэ. Ерөнхий боловсролын сургуульд 2017-2018 оны хичээлийн жилд 575,879 суралцагч суралцана гэсэн тооцоо байна. Төрийн тэргүүн есдүгээр сарын 1-ний эрдмийн баярын өдрийг Эх хэлний өдөр болгох зарлиг гаргасан билээ. 2017-2018 оны хичээлийн жилд цэцэрлэгт  252.753 хүүхэд хүмүүжнэ. Тодруулбал, сургуулийн өмнөх боловсролд  улсын хэмжээнд төрийн өмчийн 877 цэцэрлэгт 209.568 хүүхэд, төрийн бус 545 цэцэрлэгт 33.864 хүүхэд нийт 1422 цэцэрлэгт 243.432 хүүхэд хамрагдана. Цэцэрлэгт хамрагдах хүүхэд өмнөх оныхоос 9321-ээр нэмэгджээ. Цэцэрлэггүй үлдсэн хүүхдүүд 18421 байгаа. Улсын хэмжээнд 2017 онд нийт 2200 ор бүхий 20 цэцэрлэгийн барилга шинээр ашиглалтад орно.

Ерөнхий боловсрол улсын хэмжээнд төрийн өмчийн 654 сургуульд 538.846 сурагч, төрийн бус 144 сургуульд 37.033 сурагч нийт 798 сургуульд 575.879 сурагч суралцах аж. Харин 1-р ангид 73.545 хүүхэд элсэн суралцана. 6 настнууд өнгөрсөн оныхоос 11.300-гаар нэмэгджээ. Дээд боловсролын тухайд улсын хэмжээнд нийт 96 их, дээд сургуульд 150 мянган оюутан суралцах аж.

Хөвсгөл аймгийн хувьд энэ хичээлийн жилд 36 сургуульд 26245 хүүхэд, төрийн өмчийн 38, хувийн хэвшлийн 6 цэцэрлэгт өдрөөр 8208 хүүхэд хамрагдана. Нэгдүгээр ангид шинээр 2862 хүүхэд элсэн суралцахаар байна.  

Жил бүрийн хичээлийн шинэ жилийн нээлтэнд аймгийн удирдлагууд оролцож мэндчилгээ дэвшүүлдэг бөгөөд энэ жилийн хувьд аймгийн ИТХ-ын дарга Л.Төмөрбаатар хөдөө орон нутагт ажиллаж буй бөгөөд Шинэ-Идэр сумын ЕБС-ийн хичээлийн шинэ жилийн нээлтэнд оролцож байгаа аж. 

Хөвсгөл аймгийнхаа үе үеийн багш сурган хүмүүжүүлэгчид, эрдмийн шимийг түгээгч эрхэм багш нар, эцэг эхчүүд, нийт сурагчиддаа хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэж, сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 7071
5525 / 78%
953 / 13%
282 / 4%
311 / 4%