Хөвсгөл аймгийн ИТХ-ын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан С.Цогтоо нь төрийн албанд 38 жил ажиллан гавъяаны амралтандаа гарч ажлаа ИТХ-ын төлөөлөгч Ц.Гончигт хүлээлгэн өглөө. Ц.Гончиг өмнө нь Хөвсгөл аймгийн МАН-ын дэд даргаар ажиллаж байсан бөгөөд МУИС-ийг социологич мэргэжлээр төгссөн байна. Аймгийн ИТХ-ын дарга Л.Төмөрбаатар хэлэхдээ: Монгол төрийн албанд, төрийн захиргаа, нутгийн өөрөө удирдах байгууллагыг хөгжүүлэх, бэхжүүлэх үйлсэд олон жил үр бүтээлтэй ажиллаж ирсэн С.Цогтоо таны цаашдын ажил үйлсэд их амжилтыг хүсэн ерөөе, мөн шинээр томилогдон ажиллаж буй Ц.Гончиг танд ажлын амжилт хүсэе. Хамт олноо манлайлан үр дүнтэй ажил олныг хийж хэрэгжүүлнэ гэдэгт итгэж байна хэмээн хэлсэн юм. Гавъяаны амралтандаа гарч буй С.Цогтоо даргад болон шинээр томилогдон ажиллаж буй Ц.Гончиг нарт хөдөлмөр бүтээлийн дээдийг хүсэн ерөөе.