Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

120 хүүхдийн хүчин чадалтай хувийн цэцэрлэг үүдээ нээв

2017-08-30

120 хүүхдийн хүчин чадалтай хувийн цэцэрлэг үүдээ нээв Өсөх Ирээдүй цэцэрлэг нь “Өсөх сансар “ ХХК-ийн хөрөнгө оруулалтаар 2013 онд үүсгэн байгуулагдсан. Тус компани нийгмийн хариуцлагын хүрээнд 2016-2017 оны хичээлийн жилд 1080 метр квадрат талбай бүхий цэцэрлэгийн барилгыг шинээр ашиглалтад оруулж байна. “Өсөх ирээдүй” цэцэрлэг 120 хүүхдийн хүчин чадалтай бөгөөд сургуулийн өмнөх боловсролын стандарт шаардлага хангасан гадна тоглоомын талбай, анги танхим, сургалтын хэрэглэгдхүүн бүхий тохилог орчинд хүүхдийг төлөвшүүлж байгаа юм. Өнөөдөр 2017.08.30 ны өдөр цэцэрлэг шинэ барилгын нээлтээ хийлээ. Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга С.Насанбат, сумын Засаг дарга Б.Азжаргал, сумын ИТХ-ын Төлөөлөгчид болон албаны бусад төлөөлөл оролцлоо. “Өсөх сансар” ХХК 120 хүүхдийн хүчин чадал бүхий хоёр давхар цэцэрлэгийг 100 хувь өөрсдийн хөрөнгөөр бүтээн байгуулалт хийжээ. Цэцэрлэгийн тоног төхөөрөмж барилгын хамт тэрбум гаруй төгрөгөөр байгуулсан гэдгийг нээлтийн үеэр онцлон хэлж байв. Тус цэцэрлэг ясли, бага, дунд, ахлах 24 цаг , ихэр хүүхдийн бүлэгт хүүхдүүдийг өөр өөрсдийнх нь насны онцлогт тохируулан сургуулийн өмнөх боловсрол олгож байна. Түүнчлэн бүрэн камержуулсан , хүргэлтийн үйлчилгээ, уртасгасан цагийн хуваарь / 7.30-19.00 / ажиллана.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4081
2767 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%