Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИУДАД “ҮДИЙН ЦАЙ” ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЦАЙНЫ ГАЗРЫН ТҮРЭЭСЛЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР

2017-08-30

Дархан-Уул аймгийн ерөнхий боловсролын сургуулиудын цайны газрын үйл ажиллагааг эрхлэх түрээслэгчийг сонгон шалгаруулахтендер 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн зарлагдаж байна.

Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах эцсийн хугацаа: 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 09 цагт

Материал хүлээн авах хаяг: Орон нутгийн өмчийн газар /Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын 101 тоот өрөө/

Материал нээх хугацаа, хаяг: 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 10 цагт, Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын 116 тоот өрөө

Талбай түрээслүүлэх үнийн доод хэмжээ: Дархан сумын сургуулиуд 1 м.кв-ийн доод үнэ 5000 төгрөг /4 дүгээр сургууль 4000 төг/

Хонгор, Шарын гол, Орхон сумдын сургуулиудын 1 м.кв-ийн доод үнэ 3000 төгрөг байна.

Сонгон шалгаруулалтанд оролцогч нь дараах шаардлагуудыг хангасан байна. Үүнд:

1.Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /иргэний хувьд цахим үнэмлэх/, эрх бүхий байгууллагаас олгосон үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг тус тус нотариатаар баталгаажуулсан хуулбар

2.Санхүүгийн чадварыг нотлох баримт /аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан сүүлийн 2 жил-2015 он, 2016 он/

3.Татвар, Нийгмийн даатгал, Шүүхийн шийдвэрт өр, төлбөргүй болох тухай тодорхойлолт

4. 2016-2017 оны хичээлийн жилд сургуулийн цайны газар түрээсэлж байсан бол тус газарт өр төлбөрийн үлдэгдэлгүй болох тодорхойлолт /хэрэв сургуулийн цайны газар түрээсэлж байгаагүй бол өмнө нь гэрээгээр үйл ажиллагаа явуулж байсан газарт өр төлбөргүй болох тодорхойлолт/

5.Үйл ажиллагааны талаарх нэгдсэн танилцуулга

6.Ажлын дадлага, туршлагын талаарх мэдээлэл /өмнө нь хийж гүйцэтгэж байсан ижил төстэй ажлын талаарх мэдээлэл, гэрээнүүдийг хавсаргах/

7.Талбай болон эд хөрөнгө түрээслэх үнийн санал

8.Цайны газрын үйл ажиллагааг эрхлэхэд шаардагдах тоног төхөөрөмжийн жагсаалт, техникийн тодорхойлолт, бодит фото зургаар баримтжуулах

9.Нийтийн хоолны чиглэлийн технологийн баримтбичиг

10.Ажилчдын мэдээлэл, тодорхойлолт, мэргэжлийн диплом /үнэмлэх/-ийн хуулбарыг нотариатаар баталгаажуулсан байх /мэргэжлийн тогоочтой байх: хоол зүйч эсвэл нийтийн хоолны технологич байх шаардлагатай/

11.Тогооч, ажилчид нь эрүүл мэндийн шинжилгээний дэвтэртэй байх, шинжилгээнд хамрагдсаныг нотлох баримт бичиг

12.Түрээслэх эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалтыг хэрхэн сайжруулах тухай төсөл, төсвийн тооцоо

13.Хоол хүнсний түүхий эд, материалыг хэрхэн бэлтгэх, хаанаас нийлүүлэх талаар мэдээлэл

/Гэрээт гүйцэтгэгчээс нийлүүлж буй тохиолдолд сав, баглаа боодолтой, шошготой байх, бүтээгдэхүүн нь итгэмжлэгдсэн шинжилгээний байгууллагаар дүгнэлт гаргуулсан байх/

14.Хоолны үнийн санал, нэр төрөл, танилцуулга /Үдийн цайнд өгөх цэс болон ажилчдын хоолны цэс/

15. Түрээсийн төлбөр болон барьцааг /3 сарын түрээсийн төлбөртэй тэнцэх хэмжээний/ төлөх санхүүгийн чадамжийг нотлох баримт бичиг

Жич: Материалыг зарласан хугацаанд, битүүмжилсэн хэлбэрээр, сургуулийн нэр, өөрийн аж ахуйн нэгжийн нэр тус бүрийг тодорхой бичиж ирүүлнэ үү.

Нэг оролцогч нь хоёроос дээш тендэрт оролцохыг зөвшөөрөхгүй.

Тодорхой мэдээлэл, сонгон шалгаруулалтын дүнг Дархан-Уул аймгийн Орон нутгийн өмчийн газрын фейсбүүк хуудаснаас авна уу.

Холбоо барих утас 7037-0144

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4081
2767 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%