Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

ДУЛААНЫ ШУГАМ ХООЛОЙН ЗАСВАРЫН АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ҮҮРЭГ ӨГӨВ

2017-08-29

Монгол Улсын Засгийн газрын 136 дугаар тогтоол, Эрчим хүчний сайдын 76 дугаар тушаалын дагуу Дархан дулааны сүлжээ ТӨХК-иас К14-К27 Худгийн хоорондох 600 мм-ийн голчтой 2.6 хос км шугамын өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг эхлүүлжээ.
Тухайлбал шинэ Дарханы 9 давхарын уулзвараас консулын уулзвар хүртэл ф600мм-ийн 156.6 хос метр шугамыг ф700 мм болгож өргөтгөх, Консулын уулзвараас Дархан Минж ХК-ийн шинэ барилга хүртэл ф600 мм-ийн шугамыг шинэчлэх, Дархан Минж ХК-ийн шинэ барилгаас Монгол алтны уулзвар хүртэлх дулааны шугамыг шинэчлэх юм. 
Уг ажлын хүрээнд аймгийн ИТХ-ын Г.Эрдэнэбат, Засаг дарга С.Насанбат, Захирагчийн албаны дарга Э.Равжаадэлгэрэх нар Дархан дулааны сүлжээ ТӨХК болон гүйцэтгэгч Одкон Холдинг ХК-ийн удирдлагуудтай /2017.08.28/ уулзаж, ажлын явцын талаар мэдээлэл сонсож, тодорхой үүрэг чиглэлийг өгсөн юм. 
Одоогийн байдлаар гүйцэтгэгч байгууллагатай техник хяналтын гэрээ байгуулсан бөгөөд 10 дугаар сарын 1-нд бүх засвар шинэчлэлийн ажлыг дуусган, дулаан болон хэрэгцээний халуун усыг нийлүүлэхээр төлөвлөн ажиллаж байна хэмээн ДДС ТӨХК-ийн дэд захирал Б.Хүрэлтогоо мэдээлэв.
Энэ үеэр аймгийн Засаг дарга С.Насанбат: 25-30 жилийн насжилттай орон сууцны дулааны шугам хоолойг засварлан шинэчлэх ажил цаг хугацааны хувьд тулсан хэдий ч дулаан, халуун ус нийлүүлэлтийн хэвийн үйл ажиллагааг сайжруулах ач холбогдолтойг онцлоод хуучин дарханы шугам хоолойн шинэчлэлийг тухайн үеийн цаг агаарын байдлыг харгалзан хийх, шугамын шинэчлэлтийн ажилтай холбогдон олон улсын чанартай  төв замууд, хээтэй болон микро районы хоороллын дундах туслах замууд сэтлэгдэх учраас эдгээр хорооллуудын шугамын сувгийн дагуу ногоон байгууламж, хашаа хайсанд нөхөн сэргээлт хийх, иргэдийн ая тухтай байдлыг алдагдуулахгүй байхад анхаарч, ажиллах үүрэг өглөө. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%