Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

​УЛСЫН ОНЦГОЙ КОМИССООС ТОМИЛОГДСОН АЖЛЫН ХЭСЭГ ДАРХАН-УУЛ АЙМАГТ АЖИЛЛАВ

2017-08-28

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга У.Хүрэлсүхийн тушаалаар “Гангийн үнэлгээ хийх, өвөлжилтийн бэлтгэл ажил явцтай танилцах” ажлын хэсэг 2017 оны 08 дугаар сарын 16-наас эхлэн орон нутагт ажиллаж байна. Манай аймагт ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг, ОБЕГ-ын дэд хурандаа Д.Баасансүрэн, УЦУОШГ-ын мэргэжилтэн Б.Эрдэнэцэцэг, МХЕГ-ын улсын ахлах байцаагч Д.Цэрэндулам, ХХААХҮЯ-ны мэргэжилтэн Ц.Ариунболд нар ажиллаж, аймгийн Онцгой комиссыг хуралдуулав. Хурлаар мал, амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, 2017 онд цаг агаарт зориудаар нөлөөлсөн үйл ажиллагааны товч танилцуулга, аймгийн зуншлагын байдал, МАА-н өвөлжилтийн байдал, цаашид авах арга хэмжээний талаар, 2017-2018 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын төлөвлөгөөний хэрэгжилтийн талаар холбогдох газрууд мэдээлэл хийлээ. Мөн хэд хэдэн тулгамдаж байгаа асуудлыг аймгийн Засаг даргын орлогч Т.Ганболд ажлын хэсэгт танилцуулав. Хадлангийн гарц муу байгаа учраас өвсний асуудал, төсөв хөрөнгө, өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд инженерийн шугам сүлжээний ажил оройтож эхэлсэнтэйгээр холбоотой гарах хүндрэл, Хараа голын гүүрийг засварлах төсөв шаардлагатай байгаа хэллээ. “Гангийн үнэлгээ хийх, өвөлжилтийн бэлтгэл ажил явцтай танилцах” ажлын хэсэг тулгамдаж байгаа асуудлыг дээд шатны удирдлагууд танилцуулахын зэрэгцээ өвөлжилтийн бэлтгэл ажлыг сайн хангах, мал амьтны гоц халдварт өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх шалгах, үүрэг чиглэл, заавар зөвлөмж өгсөн юм. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4081
2767 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%