Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

"WHERE IS MY FRIEND'S HOME" ТӨСӨЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ОРХОН СУМАНД ХЭРЭГЖЛЭЭ

2017-08-24

     УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагийн урилгаар Солонгос улсын Гванжу хотын Залуучуудын төв, Дархан-Уул аймгийн Орхон сумын иргэд хөдөлмөрчидтэй хамтран "Where is my friend's home" төслийг 2017 оны 8 дугаар сарын 18-23-ний өдрүүдэд Дархан-Уул аймгийн Орхон суманд амжилттай хэрэгжүүлж дууслаа. Төслийн хүрээнд тус суманд өрнөсөн хүмүүнлэгийн ажилд Гванжу хотын залуучуудын төвийн 30 гаруй оюутан залуус хамрагджээ. 

       Уг төслийн хүрээнд 1975 онд ашиглалтад орсон Орхон сумын 8 дугаар сургуулийн дотуур байр, халуун усны газар, номын сангийн фондыг баяжуулах, Энхтал багийн 25-н хүүхэд хүлээн авах хүчин чадалтай гэр цэцэрлэгийг нарны эрчим хүчээр хангах, сумын төвийн гэр хороололд нарны эрчим хүчээр ажиллах гудамжны гэрэлтүүлэг, эмнэлэгийн анхан шатны тусламж үзүүлэх, хүүхэд багачуудад соёл олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулах зэрэг хүмүүнлэгийн ажлуудыг хийсэн байна. "Where is my friend's home" төслийн хүрээнд БНСУ-ын Эрчим хүчний газрын хөрөнгө оруулалтаар нийтдээ 100 орчим сая төгрөгийн биет ажлууд хийгджээ. Мөн төсөл хэрэгжүүлэгч Гванжу хотын удирдлагууд аймгийн засаг даргын орлогч А.Түвшинбаттай албан ёсны уулзалт хийн цаашид хамтран ажиллахаар болсон юм.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4081
2767 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%