Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

БАЙГАЛЬ ХАМГААЛАХ ТӨСЛИЙН 2-Р ШАТ ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ

2017-08-23

Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, биологийн олон янз байдлыг хамгаалах төслийн 1-р үе шатад хамрагдсан тусгай хамгаалалттай газрын явц байдалтай танилцаж, үнэлэлт дүгнэлт өгөх мөн 2-р шатыг эхлэн хэрэгжүүлэхээр болсон шийдвэртэй холбогдуулан урьдчилсан дүгнэлт гаргах зорилгоор Байгаль орчин, аялал жуулчлалын яамны төрийн захиргаа удирдлагын газрын дарга н.Батжаргал, ХБНГУ-ын элчин сайдын яамны 1-р нарийн бичгийн дарга Др. Кристиан Гласс, Сангийн яамны төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн.Дөлгөөн, Сэргээн босголтын зээлийн банкны төлөөлөл, удирдлагууд хүрэлцэн ирж уулзалт хийлээ.

Тус уулзалтад Аймгийн засаг дарга Д.Батсайхан, Ханхөхийн нурууны улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны дарга н.Буянцог, ЗДТГ-ын хөрөнгө оруулалт хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Б.Бат-Ерөөлт болон байгаль орчны газрын мэргэжилтнүүд оролцож санал бодлоо солилцлоо.

Энэхүү төсөл нь байгаль орчноо хайрлан хамгаалах, онгон дагшин хэвээр нь өвлүүлэн үлдээхэд ихээхэн хэрэгцээтэй учраас ач холбогдол өгч ажиллах болно гэдгээ Аймгийн засаг дарга Д.Батсайхан уулзалтын үеэр мэдэгдлээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4081
2767 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%