Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

УВС АЙМГИЙН ЦОГЦОЛБОР II-Р СУРГУУЛИЙН 40 ЖИЛИЙН ОЙН ЭНЭ ӨДРҮҮДЭД ТОХИОЖ БАЙНА

2017-08-21

Увс аймгийн Цогцолбор II-р сургуулийн түүхт 40 жилийн ойн 8 сарын 19, 20 –ны өдрүүдэд тохиолоо.

Ойн арга хэмжээнд сургуулийн үе үеийн төгсөгчид болон багш нар, уг сургуулийг төгссөн УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар, УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн, УИХ-ын гишүүн Н.Цэрэнбат, Увс аймгийн ИТХ-ын дарга Э.Насанбат болон тус сургуулийн захирал Г.Энхбат нар оролцлоо.

Зөвлөлт Монголын ард түмний бэлэгдэл болсон Увс аймгийн цогцолбор II-р сургууль нь 1977 онд 1247 хүүхэдтэй 92 багш ажилчидтайгаар анхны хичээлээ эхлэж гал голомтоо асааж байсан. Тус сургууль 40 жилийн түүхэнд олон арван эрдэмтэн доктор, гавьяатууд, УИХ-ын гишүүдийг төрүүлэн гаргасан түүхтэй. Тухайлбал, Монгол Улсын гавьяат-8, эрдэмтэн доктор-50 гаруй, 6-н УИХ-ын гишүүд энэ сургуулиас төрөн гарсан байна.

Жилээс жилд сургуулийн материаллаг бааз, хичээлийн тоног төхөөрөмж улам сайжирч сурагчдын тоо байнга өсөн нэмэгдэж тус сургууль өнөөдөр 2000 гаруй сурагч, 167 багш ажилчидтайгаар үйл ажиллагаа явуулж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4081
2767 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%